Сирийн асуудлаарх шинэ ээлжийн зөвшилцөл болов
Сирийн ерөнхийлөгч Башар Асад болон тус оронд айлчлан очсон Сирийн асуудлаарх ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Александр Лаврентев нар 19-ний өдөр Сирийн асуудлаарх Астанагийн шинэ ээлжийн хэлэлцээнд холбогдуулан зөвшилцөж, шинэ ээлжийн хэлэлцээгээр хөндөх асуудлуудаар санал солилцсон бөгөөд холбогдох асуудлаар зохицож ажиллахын чухал чанарыг онцолсон байна.
Сирийн Мэдээлэх Агентлагийн мэдээлснээр, хоёр талаараа бас Сирийн мөргөлдөгч талууд олзлогсдоо харилцан солилцох, сураггүй алга болсон хүмүүсийн хайх зэрэг асуудлыг авч хэлэлцжээ.
Зөвшилцлийн үеэр Башар Асад хэлэхдээ, хүндрэл бэрхшээлийг давахын тулд шаардлагатай арга хэмжээ авч, Сирийн Идлиб мужийн терроризмыг устгах зорилго бүхий хэлэлцээрийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Александр Лаврентев хэлэхдээ, Сирийн асуудлаарх Астанагийн шинэ хэлэлцээгээр терроризмын эсрэг, Сирийн улс төрийн үйл явц, Сирийн үндсэн хуулийн зөвлөлийг байгуулах, дайны явцад сураггүй болсон хүмүүсийг хайх болон дүрвэгсдийн асуудлаар зэргээ ахиц гаргана гэдэгт итгэж байна гэжээ.