Бээжингийн олон улсын киноны наадам өндөрлөв

Уртнасан 2019-04-21 15:42:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Үндэсний киноны товчоо удирдан жолоодож, Бээжин хотын захиргаа, ХТРТ-ийн зохион байгуулсан Бээжингийн олон улсын киноны IX наадам 20-ны орой Бээжингийн Хуай Рөү дэх Үндэсний киноны дижитал найруулан бүтээх баазад хаалтын ёслол болон шагнал гардуулах ёслол хийсэн байна. Гадаад дотоодын киноны салбарынхан “Тяньтань шагнал”-ын төрөл бүрийн шагнал тодорсныг хамтаар гэрчилсэн байна. Данийн “Азтай Пер” кино хамгийн шилдэг киноны шагналыг тоссон юм.

Энэ он бол БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, энэ удаагийн Бээжингийн олон улсын киноны наадам “Гэр ба орон” гол сэдвээр зохиогдож, 8 хоногийн хугацаанд 300 гаруй төрлийн үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Бээжингийн олон улсын кино наадмын 7 гол сэдэвт чухал арга хэмжээ болсны хувьд, гол өрсөлдөөний “Тяньтань шагнал”-ын шалгаруулалт олон улсын киноны салбарынхны анхаарлыг татсан байна. Энэ оны “Тяньтань шагнал”-д 85 улс орон, бүс нутгийн 775 кино бүртгүүлэн оролцсон байна. Олон шатны шалгаруулалтаар, 20 орон, бүс нутгийн 15 кино “Тяньтань шагнал”-д шалгарч үлдсэн байна. Кино наадмын хаалтын ёслолд “Тяньтань шагнал”-ын 10 зүйлийн шагналын эзэд тодорсон юм.

Их уншсан

холбоотой мэдээ