Манжуурын хилийн түймрийг унтраав

2019-04-21 16:13:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: Хятад Оросын Манжуурын хилийн бүсийн бэлчээрийн түймрийг унтраалаа гэж 20-ны өдрийн 19 цагийн үеэр ӨМӨЗО-ны Манжуур хотын захиргаа мэдэгджээ.

4-р сарын 20-ны 15 цаг 31 минутын үед их салхины нөлөөгөөр Хятад Оросын Манжуурын хилийн бүсээр орж ирсэн түймэр Хятадын Улсын хаалганы үзэмжит районд ойртож байжээ.

Түймэр унтраах үед 7-8 баллын салхитай байсан тул утаа ихтэй болж, хоёрхон километр хол харагдаж байжээ.

Гал сөнөөгчдийн шаргуу тэмцсэний дүнд одоохондоо түймрийг хяналтдаа авсан байна.

Тухайн газрын командын багийн хамгийн сүүлийн үеийн мэдээлснээр, мөн өдрийн 18 цагт Манжуур хотын хил дэх түймрийн ил галыг бүгд унтраажээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ