Абэ Шинзо Ясукуни сүмд өргөл зүйл хүргүүлжээ

Уртнасан 2019-04-21 16:14:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 21-нд Японы ерөнхий сайд Абэ Шинзо “засгийн газрын ерөнхий сайд”-ын нэрээр Ясукуни сүмд “Масакаки” хэмээн нэрлэсэн өргөл зүйл хүргүүлжээ.

Ясукуни сүм 21-23-нд хаврын улирлын уламжлалт их тахилга үйлдэнэ. Эрүүл мэнд, хөдөлмөрийн сайд Такуми Немото, Төлөөлөгчдийн танхимын дарга Ошима Тадамори, Сенатын дарга Идачи Тадачи нар тус тус “Масакаки” хэмээх өргөл зүйл хүргүүлжээ.

Абэ Шинзо 2013 оны 12-р сард Ясукуни сүмд мөргөл үйлдсэнээс хойш дахиж мөргөл үйлдээгүй, харин жил бүрийн хаврын уламжлалт тахилгынүеэр өргөл зүйл хүргүүлж, 8-р сарын 15-ны Японы дайнд ялагдсан өдрөөр “Либерал ардчилсан намын дарга”-ын нэрийн өмнөөс өргөлийн мөнгө хүргэдэг юм.

Урт удаан хугацааны туршид, зарим Японы улс төрчид, парламентын гишүүн Ясукуни сүмд мөргөл үйлдсэнээр, Япон болон Хятад, БНСУ зэрэг Азийн орнууд хоорондын харилцаа хурцадмал байдалтай болсон юм.

Их уншсан

холбоотой мэдээ