Гадаадын тэнгисийн цэргийн төлөөлөгчид Чиндаод хүрэлцэн ирэв

2019-04-21 16:23:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХАЧА-ын тэнгисийн цэргийн байгуулагдсан 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор 60 гаруй улс орны тэнгисийн цэргийн төлөөлөгчид 20-нд Чиндаод хүрэлцэн ирэв.


Хятад улс олон оронд урилга илгээсний дүнд 60 гаруй улс орны тэнгисийн цэргийн төлөөлөгчид ойн ажиллагаанд оролцохоо мэдэгдэж, 30 гаруй орны тэнгисийн цэргийн удирдагч оролцох болно. Орос, Тайланд зэрэг 10 гаруй улс цэргийн хөлөг онгоц илгээн оролцуулна. Орнуудын тэнгисийн цэргийн төлөөлөгчид, Хятадад суугаа орнуудын элчин сайдын яамны цэргийн атташ нар мөн 4-р сарын 24, 25 Чиндаод болох өндөр зиндааны семинарт оролцоно.


Орнуудын тэнгисийн цэргийн төлөөлөгчдийг урьж ХАЧА-ын тэнгисийн цэргийн байгуулагдсан 70 жилийн ойн арга хэмжээнд оролцуулахаас гадна, бас орнуудын тэнгисийн цэрэгт хэлхээ холбоогоо эрчимжүүлж, ойлголцлыг гүнзгийрүүлэх индэр хангаж, тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар орнуудын тэнгисийн цэргийн удирдагч нарын зөвшилцөхөд боломж хангаж байна. Түүнчлэн Хятадыг ойлгох, Хятадын тэнгисийн цэргийг ойлгоход нөхцөл боломж хангаж байна.

Их уншсан

холбоотой мэдээ