Пакистан хилийн хяналтыг эрчимжүүлж байна

2019-04-21 16:29:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 20-нд Пакистаны гадаад хэргийн сайд Шах Махмуд Куреши хэлэхдээ, зэвсэгт этгээд хил дамнан дайралтыг хийхээс сэргийлж Пакистаны засгийн газар олон арга хэмжээ авч Ирантай хиллэж байгаа нутгийнхаа хяналтыг эрчимжүүлж байна гэжээ.

Куреши мөн өдөр Исламабадад болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Пакистаны тал Ирантай хиллэж байгаа 950 км хилийн шугамд тусгаарлах хашлага байгуулж, зэвсэгт этгээдийн хил дамнах асуудлыг зохицуулна. Үүнээс гадна бас тусгай хүчин байгуулж, хилийн шугамын хяналт хамгаалалтыг эрчимжүүлж, хилийн бүсэд эргүүл хийх цэрэг ангийн хүний тоог нэмэгдүүлнэ гэжээ.

Куреши хэлэхдээ, саяхан Балучистан мужид Пакистаны аюулгүйн армийн 14 хүнийг хөнөөсөн зэвсэгт этгээд Ираны хил давж Пакистанд орж ирэн дайралт хийсэн юм. Эдгээр зэвсэгт этгээд Иранд сургуулилт хийсэн бөгөөд арын баталгааны хуарантай юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ