"Нэг бүс нэг зам" татвар хураамжийн хамтын ажиллагааны чуулга уулзалт болов

2019-04-21 16:30:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Нэг бүс нэг зам" татвар хураамжийн хамтын ажиллагааны анхны чуулга уулзалт 18-20-ны өдрүүдэд Жэжян мужийн Үхэньд болов. Уулзалтын үеэр "нэг бүс нэг зам" татвар хураамжийн хамтын ажиллагааны механизмыг албан ёсоор байгуулж, талууд мөн "Үжэний мэдэгдэл", "Үжэний ажиллагааны хөтөлбөр (2019-2021)"-ийг гаргав.

Чуулга уулзалт "Нэг бүс нэг замыг хамтаар байгуулъя: Татвар хураамжийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдааны орчныг сайжруулъя" уриан дор болж, 34 улс орон бүс нутгийн татварын байгууллага "нэг бүс нэг зам" татвар хураамжийн хамтын ажиллагааны механизмын санамж бичигт гарын үсэг зурав.

Эх сурвалжид тэмдэглэснээр, уг механизм нь албаны талын хамтын ажиллагааны ашгийн бус механизм бөгөөд "нэг бүс нэг зам"-ын хүрээнд орнуудын татвар хураамжийн салбарын зохицуулалт хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал механизм юм. Механизмыг бодит үр ашигт хүргэхийн тулд Хятадын татвар хураамжийн ерөнхий газрын дарга Ван Жюнь: "нэг бүс нэг зам"-ын холбогдох улс орон бүс нутаг механизмыг идэвхтэй ашиглан, ижил талаа нэгтгэж, зөрөөтэй талаа хадгалан, татвар хураамжийн зохицуулалтыг эрчимжүүлэх ёстой гэв.

Их уншсан

холбоотой мэдээ