Шри Ланкад дэлбэрэлт болж олон хүн эндэж шархаджээ

2019-04-21 16:34:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шри Ланкад дэлбэрэлт болж олон хүн эндэж шархаджээ

Синьхуа агентлагийн мэдээ, 21-нд Шри Ланкын нийслэл Коломбод сүм хийд, зочид буудал зэрэг олон газар дэлбэрэлт болсон байна. Орон нутгийн хэвлэлийнхэн эмнэлгийн талын нийтэлсэн мэдээнээс эш татаж тэмдэглэхдээ, дэлбэрэлтэд 70 хүн эндэж, 260 гаруй хүн шархадсан гэжээ. Одоо цагдаагийн тал эндэж шархадсан тухай хараахан мэдээ нийтлээгүй байна.

Шри Ланкын цагдаа тэмдэглэхдээ, 2 дэлбэрэлт Коломбо хотын Сан Антонио сүм, дүүргийн Сан Себастиан сүмд болж, шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэн эмчлүүлж байна. Орон нутгийн хэвлэлийн телевизийн зургаас үзэхэд, Коломбогийн Шангри-Ла зочид буудал зэрэг олон 5 одтой буудалд ч дэлбэрэлт болсон гэжээ.

Шри Ланкад дэлбэрэлт болж олон хүн эндэж шархаджээ

Их уншсан

холбоотой мэдээ