Шиньжяны эмнэлэг эмчилгээний үйлчилгээ хангаж байна

Уртнасан 2019-04-21 16:34:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс “Нэг бүс нэг зам” санаачилга дурдсанаас хойш Шиньжян 8 оронтой хиллэсэн газар зүйн давуу талдаа түшиглэн, “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн эмчилгээний үйлчилгээний төв болгох бүтээн байгуулалтыг эхлүүлж, бүс нутгийн давуулаг эмчилгээний нөөцийн газар болгон бүтээн байгуулж, хөрш орнуудын өвчтөнд эмчилгээний үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний салбар болон аялал жуулчлалын хөгжлийг дайчилж байна.

Үрэмч хотын эрүүл мэндийн зөвлөлийн танилцуулснаар, уг зөвлөлийн удирдан бүтээн байгуулсан Шиньжяны хил дамнасан зайны эмчилгээний үйлчилгээний индэр нь Бээжин хотын 4 эмчилгээний байгууллага, Үрэмчийн 29 эмнэлгийг холбож, хилийн чанадад Киргиз, Казахстан, Гүрж зэрэг орнуудын 24 эмнэлгийг холбож, Шиньжяны эмчилгээний байгууллагаас хөрш орнуудад зайнаас оношилгоо хийхийг байнга өрнүүлж, Хятад улс болон хөрш орнууд, зам дагуу орнуудын эмчилгээ эрүүл мэндийн салбар харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхийг ахиулж байна.

Их уншсан

холбоотой мэдээ