ДХБ-ын шийдвэр нь аль нэг талын ялалт биш юм

2019-04-21 16:37:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-ны өдөр Дэлхийн худалдаан байгууллага Хятад улс улаан буудай, цагаан будаа, эрдэнэ шиш зэргийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын гаалийн татварын кводын удирдах бодлого хэрэгжүүлж байна хэмээн 2016 оны 12-р сард АНУ-ын үүсгэсэн маргааныг шийдвэрлэх тухай заргыг тасалсан дүнгээ нийтэллээ, тухайлбал: Хятад улсын зарим үйлдэл нь ил тод бус учраас Дэлхийн худалдааны байгууллагад элсэх үеийн амлалтаасаа зөрчсөн гэсэн бөгөөд Хятад улс квод хуваарилалт, дахин хуваарилалтын нарийн байдлаа нийтлэх үүрэг хариуцлагатай хэмээн АНУ-ын тооцсон гомдлыг няцаажээ.

ДХБ-ын шийдвэр нь аль нэг талын ялалт биш юм

ДХБ-ын бусад гишүүдтэй худалдааны маргаан үүсэх асуудлаар Хятад улс ДХБ-ын маргааныг шийдвэрлэх механизмаар зүй зохистой шийдвэрлэж, санаачилгатай гомдол тооцож, худалдааны эрх ашиг, дэлхийн худалдааны дэг журмын нэр хүндийг хамгаалахыг дэмжих бөгөөд бусдын дэвшүүлсэн гомдлыг идэвхтэй хүлээн авч, ДХБ-ын тасалсан шийдвэрлэснийг хүндэтгэн хэрэгжүүлэх байр суурийг баримталсаар ирсэн юм.

ДХБ энэ удаа Хятад улс, АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний маргааныг шийдвэрлэх заргыг таслан шийдвэрлэсэн нь олон талт худалдааны дүрмийг хамгаалах талд чухал үүрэг гүйцэтгэж буйг харуулснаас биш гомдол тооцсон аль нэг тал нь ялалт байгуулсан явдал биш гэдгийг тэмдэглүүштэй байна.

ДХБ-гаар гол болгосон олон талт худалдааны систем нь дэлхийн худалдаа, нээлттэй эдийн засгийг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс маргааныг шийдвэрлэх механизмыг ДХБ-ын худалдааны маргааныг шийдвэрлэх "шүүх" гэж үздэг бөгөөд гишүүдийн эрх, үүргийн тэнцвэрийг хамгаалж, ДХБ-ын зарчим, дүрэм журмын хэрэгжилтийг баталгаажуулах зорилготой юм.

Өдгөө, энэ механизмын хүлээн авч зохицуулсан зөрчил маргааны хэрэг 500 гаруйд хүрч, гарсан шийдвэрүүд нь хэдийгээр хэрэгжих хүчингүй боловч зонхилох гишүүд бүгд хянамгай хандаж, өөрийн мэдүүлсэн зарга нь ялсан, ялагдсаны үр дүнг байнгын хэрэг гэж үздэг болжээ. Энэ нь ДХБ-ын зөвшилцлийн зарчмыг хүндэтгэхээр үндэс суурь болгодог, харин зарга мэдүүлсэн аль нэг талын ялсан, ялагдсанаар шийддэггүй юм.

ДХБ-ын шийдвэр нь аль нэг талын ялалт биш юм

Хятад улсаар жишээлбэл, 2018 оны 4-р хүртэлх байдлаар, Хятад улс ДХБ-д 17 зүйлийн зарга мэдүүлсэн бөгөөд 8-ыг нь шүүн тасалсан байна. Заалдагдсан хэрэг 27 байсан бөгөөд 23-ыг нь шүүн тасалсан байна. Америк бол ДХБ-д хамгийн олон удаа заалдагдсан орон байсаар ирсэн бөгөөд тэдгээрийн доторх цөөн бус заргад ялагдсан байна. Тухайлбал, 2016 онд ДХБ Хятад улсын 2013 онд дэвшүүлсэн заргын мэдүүлгийг дэмжиж, Америкийн тал машин механик, электрон, хөнгөн аж үйлдвэр, металл болон ашигт малтмалын зэрэг олон салбараас хямдаар борлуулахын эсрэг татвар хураасан нь ДХБ-ын тогтоолыг зөрчсөн гэж шийдвэрлэжээ.

Өдгөө ДХБ-ын маргааныг зохицуулах механизм Америкийн ганц талт үзэл, худалдааны ивээх үзлийн ноцтой дайралтад учирч буйг анхаарууштай юм. Ялангуяа Америк харшилж байгаагийн учир, энэ механизм нь давж заалдах байгууллагын гишүүд элсэх ажил зогсох эрсдэл нүүрлэж байна. Хэрэв ийм үр дүн гарвал, дэлхийн худалдааны засаглал 20 жилээр ухрах болно гэж зарим мэргэжилтнүүд сэрэмжлүүлжээ.

ДХБ мөн цаг үетэй зохицон хөгжиж, өөрчлөлт шинэчлэл хийх ёстой, энэ талаар олон улс орон санал санаачилга гаргаж байна. Тухайлбал Европын холбоо " ДХБ-ын орчин үеийн үзэл баримтлалын баримт бичиг" гаргаж, ДХБ-ын өөрчлөлтийг гүнзгийрүүлэхээр Америк, Европ, Япон "3 талын хамтын ажиллагаа"-ыг эрчимжүүлнэ хэмээн илэрхийлэв. Өнгөрсөн 11-р сард Хятад улс ДХБ-тай холбоотой 3 зарчим 5 саналыг дурдав, түүний гол цөм нь дүрмээр үндэс болгосон олон талт худалдааны тогтолцоог баталгаажуулж, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэн, ДХБ-ын үүргийг улам сайн гүйцэтгэх явдал юм.

ДХБ-ын шийдвэр нь аль нэг талын ялалт биш юм

Энэ удаагийн Хятад Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний маргааны зарга нь Хятадад нүүрлэж буй бас нэгэн зарга л юм. ДХБ-ын экс ерөнхий захирал Ламигийн хэлсэнчлэн гишүүн орнууд ДХБ-ын дүрмийн талаар өөр өөрийн ойлголттой байдаг, аль ч орон үүргээ бүрэн сайн биелүүлнэ гэсэн явдал байхгүй. Хятад улс ДХБ-д нэгдэн орсны дараах илрэлд Лами A+ оноо өгч байна. ДХБ-ын мэргэжилтний гаргасан шийдвэрт Хятад улс судалгаа хийж нухацтай хандах болно.

Их уншсан

холбоотой мэдээ