Хятад улс Бэйдөү-3 системийн хиймэл дагуул хөөргөв

2019-04-21 18:24:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс Бэйдөү-3 системийн хиймэл дагуул хөөргөв

4-р сарын 20-ны 22 цаг 41 минутад Хятад улс Шичан дахь хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн-3 хөхөгчин пуужингаар Бэйдөү-3 системийн налуу тойрог замтай хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, тойрог замд орууллаа. Энэ нь Хятадын хөөргөсөн Бэйдөү системийг 20 дахь хиймэл дагуул юм. Ингэснээр 2019 он гарснаас хойш хөөргөсөн анхны хиймэл дагуул бөгөөд энэ онд Бэйдөү хиймэл дагуулын сүлжээг бий болгох эхлэл тавигдлаа. Хятад улс энэ онд 8-10 ширхэг Бэйдөү системийн хиймэл дагуул хөөргөж, системийнхээ үйлчилгээний чадавх, хэрэглээг бүх талаар сайжруулах төлөвлөгөөтэй байна. Олон жилийн хөгжлийн явцыг өнгөрүүлэн, Бэйдөү систем нь олон салбарт, өргөн цар хүрээнд ашиглагдаж, өндөр чанартай бүтээгдэхүүнээ дэлхийн 90 гаруй улс орон, бүс нутагт экспортлоод байна.

Хятад улс Бэйдөү-3 системийн хиймэл дагуул хөөргөв

Бэйдөү хиймэл дагуулын навигацийн систем нь Хятад улс бие даан хөгжүүлж, туршин ашиглаж буй олон улсын хиймэл дагуулын навигацийн систем юм. Гурван төрлийн тойрог замын хиймэл дагуулыг зэрэг ашигласан загвар нь Бэйдөү системийн бие дааж судалсан, олон улсад анхны жишээ юм. Энэ нь Ази, Номхон далайн бүсийг илүү оновчтой үзэж, Ази, Номхон далайн бүсэд илүү чанартай үйлчилгээ үзүүлэх болно.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ