Сонгуульд Зеленский саналын тоогоор тэргүүлж байна

2019-04-22 10:27:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сонгуульд Зеленский саналын тоогоор тэргүүлж байна

Украины ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь ээлжийн санал хураалт 21-нд өндөрлөлөө. Тус улсын алдарт жүжигчин Владимир Зеленский саналын тоогоор тэргүүлж байна. Зеленский ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад ямар ч эргэлзээгүй хэмээн шинжээчид үзэж байгаа юм.

Сонгуульд Зеленский саналын тоогоор тэргүүлж байна

Украины ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт орон нутгийн цагаар 21-ний 8:00-20:00 цагийн хооронд болжээ. Украйны агентлагийн мэдээлснээр, иргэдийн санал өгсөн дүнгээс үзвэл орон нутгийн цагаар 21-ний 18:00 цаг хүртэл Зеленский 73.2 хувийн санал авч, өөр нэр дэвшигч, өнөөгийн ерөнхийлөгч Петр Порошенко нар 25.3 хувийн санал авсан байна.

Сонгуульд Зеленский саналын тоогоор тэргүүлж байна

Украйны сонгуулийн хуулийн дагуу, ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь ээлжийн сонгуульдолонхын санал авсан нь ялалт байгуулдаг. Шинэ ерөнхийлөгч 6-р сарын 3-наас өмнө тангараг өргөн албан тушаалаа авдаг бөгөөд үүрэгт ажлын хугацаа нь 5 жил юм.Ренчинсоо

Сонгуульд Зеленский саналын тоогоор тэргүүлж байна



Их уншсан

холбоотой мэдээ