Ши Жиньпин Америкийн сурагчдад хариу захидал илгээв

2019-04-22 09:37:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Саяхан Ши Жиньпин дарга АНУ-ын Иллинойс мужийн Хойд Ниллес ахлах сургуулийн сурагчдад хариу захидал бичиж, тэднийг Хятад, Америкийн ард түмний найрамдалд хувь нэмэр оруулахыг ерөөсөн байна. Хойд Ниллес ахлах сургуулийн хятад хэлний ангийн 40 сурагч Ши Жиньпин даргад хятад хэлээр захидал илгээж, түүний ажил амьдрал, дур сонирхол зэргийг асууж, хятад хэл сурч буй, хятад хэл, дуу хөгжим, хятад хоолонд дуртай, Хятад улсад аялах хүсэлтэй гэдгээ бичсэн байна.

Ши Жиньпин хариу захидалдаа: Та бүхэн захидал ирүүлсэнд баярлалаа. Захидлыг аваад та нарын хятад хэлэнд дур сонирхолтой, Хятадын соёлыг сонирхдгийг ойлголоо. Хятад хэл сурснаар Хятад улсыг илүү сайн ойлгох, хятад найз нөхөдтэй болох, хятад хэл сурч буй бусад орны хүүхдүүдтэй танилцах болно. Та нар ханзны тигийг маш сайн гаргаж, үг үсгийг зөв оновчтой хэрэглэжээ. Та бүхэн үргэлжлэн чармайж, хятад хэлний чадавхаа илүү сайжруулахыг хүсье. Миний бие Америкт олонтоо айлчилсан, Америкийн байгалийн үзэмж сайхан, ард иргэд нь зочломтгой, олон талт соёл нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Мөн олон сайхан найз нөхөдтэй болсон, бас олон бяцхан найз нар бий. Миний ажил бол ард түмэндээ үйлчлэх явдал юм. Хэдий ядарсан ч сэтгэлд таатай байдаг. Би гүн ухаан, түүх, утга зохиол, соёл, дуу хөгжим, спорт зэрэг олон сонирхолтой. Миний сонирхлууд дунд сургуульд сурч байх үеэс төлөвшсөн. Би одоо болтол сонирхлоо хаяагүй. Залуус бол Хятад, Америкийн найрамдлын ирээдүй юм. Та нар бага насандаа шамдан суралцаж, Хятад, Америкийн ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Та бүгдийг боломжтой үедээ Хятад улсад айлчлахыг урьж байна гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ