Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим борлуулалт 300 тэрбум юаньд хүрэв

2019-04-22 11:15:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2018 онд Хятадын хөдөө тосгоны үйлдвэрлэлийн хэлбэр улам баялаг болж, онцлог үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнөөр, 100 мянган брэнд үйлдвэрлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим борлуулалтын хэмжээ 300 тэрбум юаньд хүрсэн байна.
21-нд, хөдөө тосгоны аж үйлдвэрлэлийн хөгжлийн байдлын тухай Төрийн зөвлөлийн тайланг XIII сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны X хэлэлцүүлэгт өргөн барьсан юм. Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны сайд Хань Чанфү тайлан тавьж, байдлыг танилцууллаа.
Тайланд: 2018 онд үр тарианы үйлдвэрлэлийн хэмжээ567тэрбум 900 сая гаруй киллограммд хүрч, 7 жил дараалан 600 орчим тэрбум киллограммаа хадгалж ирлээ. Цөцгийн чихэр, жимс, мах, өндөг, сүү зэрэг бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэж, нийлүүлэлт хангалттай байна.Жилд 20 саяюанийорлогтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах 79мянганкомпанитай болж, орлогын хэмжээнь 14,9 их наяд юаньд хүрчээ. Амралт, зугаа цэнгүүний хөдөө аж ахуй, хөдөө тосгоны аялал жуулчлал хурдтай хөгжиж, давхацсан тоогоор 3 тэрбум жуулчин хүлээн авч, орлого 800 тэрбум юаньд хүрсэн хэмээн тэмдэглэжээ.Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ