Нэг бүс нэг зам санаачилга дэлхийн эдийн засгийн хөгжилд ашигтай

2019-04-22 15:47:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Нэг бүс нэг зам санаачилга дэлхийн эдийн засгийн хөгжилд ашигтай

Саяхан Берн хотноо Швейцарийн холбооны ерөнхийлөгч Ули Маурер Хятадын хэвлэлүүдэд нэгдсэн ярилцлага өгөхдөө: Нэг бүс нэг зам бол ирээдүйд хандсан санаачилга бөгөөд дэлхийн эдийн засгийн хөгжил, ард олонд ихээхэн ашигтай юм гэжээ.

Ули Маурер: Нэг бүс нэг зам санаачилга дэлхийн эдийн засагт шинэ нөхцөл бүрдүүлж өгч, тус санаачилгын бэлэг тэмдгийн чанартай төслүүд идэвхтэй үр дүнд хүрч, гадаадынхны эргэлзээг арилгаж, хойшдын хөгжилд үндэс суурь болж байна гэжээ.

Тэрээр: Даяаршил бол дэлхийн хөгжлийн хөшүүрэг мөн. Даяаршил нь дэд бүтцийн барилга байгуулалттай салшгүй холбоотой. Энэ утгаараа Нэг бүс нэг зам санаачилга нь ирээдүйд хандаж, даяаршилд хувь нэмрээ оруулах болно. Дэд бүтцийн барилга байгуулалтаа сайжруулахаас нийтээрээ ашиг хүртэнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ