​Анхдугаар форумын үр дүнг бүх талаар хэрэгжүүлэв

2019-04-22 16:57:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 22-нд Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын ажлын удирдах хэсгийн алба “Нэг бүс нэг замыг хамтран бүтээн байгуулах санаачилга: Ахиц дэвшил, хувь нэмэр ба ирээдүй” тайлан гаргаж, "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны анхдугаар форумаар байгуулсан 5 төрөл, 76 том төсөл, 279 зүйлийн бодит үр дүн бүх талаар хэрэгжсэн хэмээн тэмдэглэжээ.

Тайланд: Сүүлийн жилүүдэд Хятад улсын импортын эрэлт хэрэгцээ хурдтай өргөжиж, олон улсын худалдааны хөгжилд оруулсан хувь нэмэр улам нэмэгдэхийн зэрэгцээ Хятад улсад экспортолж буй улс орнуудын эдийн засгийн хөгжлийг дайчилж байна. Нэг бүс нэг замыг бүтээн байгуулах хамтын ажиллагааны хүрээнд Хятад улс Ази, Африк, Латин Америк зэрэг бүс нутгийн хөгжиж буй орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимтэй дэмжиж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн үр шимийг хөгжиж буй эдгээр оронд хүртээсэн юм гэжээ. Дэлхийн банкны судлаачдын багийн гаргасан дүнгээс үзвэл, "Нэг бүс нэг зам"-ыг хамтран бүтээн байгуулах нь "Хөгжиж буй Зүүн Ази ба Номхон далайн бүсийн орнууд"-ын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг дунджаар 2.6-3.9 хувиар нэмэгдүүлэх юм байна. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ