Өндөрлөгт ургуулсан улаан лооль

2019-04-22 17:01:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өндөрлөгт ургуулсан улаан лооль

ХОУР-гийн мэдээ: 2018 оны 4-р сард Сычуань мужийн Батан сяны өндөрлөгийн экологийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх компани үйл ажиллагаа явуулж, үйлдвэрээ байгуулсан юм. Өндөрлөгийн экологийн ногоон ургамлын туршилтын бүс бол тус компанийн хэрэгжүүлсэн эхний төсөл бөгөөд далайн түвшээс дээш 3000 гаруй метр өргөгдсөн Сүндү шяний Сүндү тосгонд байдаг. Одоогийн байдлаар өвлийн дулаалгатай 40 хүлэмж, хавар, намрын 10 хүлэмж, ухаалаг 1 хүлэмж барьж байгуулаад байна.

Өндөрлөгт ургуулсан улаан лооль

Өнгөрсөн оны 8-р сараас эхлэн жижиг улаан лооль туршин тарьж, 12-р сард зах зээлд нийлүүлсэн гэж тус компанийн захирал Мэн Фань танилцуулж байлаа.

Өндөрлөгт ургуулсан улаан лооль

Энд нарны тусгал сайтай, өдөр шөнийн дулааны зөрүү их, үржил шимтэй хөрстэй болохоор жимс ногоо нь амттай, тэжээллэг, жижиг улаан лооль эрэлт ихтэй байна. Дурдууштай нь Батан сяны хөдөө аж ахуйн онцлог бүтээгдэхүүний хувьд жижиг улаан лооль дээд зэрэглэлийн зах зээлд гарч байгаа юм.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ