“Нэг бүс нэг замыг хамтран бүтээн байгуулах санаачилга: Ахиц дэвшил, хувь нэмэр ба ирээдүй” тайланг нийтлэв

2019-04-22 17:10:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 22-нд буюу "Нэг бүс нэг зам" Олон улсын хамтын ажиллагааны II форумын өмнө Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын ажлын удирдах хэсгийн алба “Нэг бүс нэг замыг хамтран бүтээн байгуулах санаачилга: Ахиц дэвшил, хувь нэмэр ба ирээдүй” тайланг нийтлэв. Тус тайлан 18 мянган үгтэй, Өмнөх үгээс гадна Ахиц дэвшил, Хувь нэмэр, Ирээдүй гэсэн гурван хэсгээс бүрджээ.

Тайланд: 2013 оноос хойш "Нэг бүс нэг зам" санаачилга бодлого, дэд бүтэц, худалдаа, банк санхүүг нэвтрүүлэн, ардын сэтгэлийг холбох гэсэн агуулгаар төслийн ажлыг урагшлуулан, илэрхий үр дүнд хүрч, зарим төслийг амжилттай биелүүлж, оролцсон орнууд бодит үр ашиг хүртэн, төслийн оролцоо нэмэгдэж байна. 2013-2018 онд Хятад улс Нэг бүс нэг зам дагуу орнуудтай хийсэн бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 6 их наяд юаньд хүрч, жил тутмын өсөлтийн хэмжээ Хятадын гадаад худалдааны өсөлтийн хэмжээнээс их байж, Хятадын бараа худалдааны нийт хэмжээний 27.4 хувийг эзэлж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Нэг бүс нэг зам дагуу орнуудад 90 гаруй тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эдгээр оронд хэрэгжиж буй гадаадын гэрээт төслүүдийн хэмжээ 400 тэрбум ам.долларт хүрсэн гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ