​"Нэг бүс нэг зам" 5G+4K олон улсын семинар болов

2019-04-22 21:17:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Нэг бүс нэг зам" 5G+4K олон улсын семинар болов

"Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II Форум болох гэж буй үеэр "нэг бүс нэг зам" 5G+4K харилцаа холбооны инновацын олон улсын семинар 22-нд Бээжин хотноо болов. "Торгоны замын телевизийн олон улсын хамтын ажиллагааны цогц"-ын гишүүн байгууллагын албан хариуцлагатан, "нэг бүс нэг зам"-ын орнууд, бүс нутгийн гол хэвлэлийн хэрэгсэл, холбооны байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгч нарыг багтаасан 25 улс орон бүс нутгийн 50 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 150 гаруй төлөөлөгч хуралд оролцов.

"Нэг бүс нэг зам" 5G+4K олон улсын семинар болов

ХКН-ын төв хорооны суртал ухуулгын газрын байнгын дэд сайд Ван Шиохуй семинарт оролцож, "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II Форумын гол сэдэвт баримтат кино "Ирээдүйг хамтдаа цогцлон байгуулъя" эхэлснийг зарлав.

"Нэг бүс нэг зам" 5G+4K олон улсын семинар болов

ХКН-ын төв хорооны суртал ухуулгын газрын дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшун хэлсэн үгэндээ: ХТРТ 5G-гийн түүхт боломжийг ашиглаж, шинэ технологид түлхүү анхаарал хандуулан, “5G+4K+AI” стратегийн шинэ байдлыг буй болгож байна. "Нэг бүс нэг зам"-ын орнууд, бүс нутгийн гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтаар зөвшилцөж, хамтаар байгуулах, хамтаар эдлэх зарчмын дагуу бие биеэсээ туршлага хуримтлуулж, харилцан ашигтай хамтаар хожихыг биелүүлэн, "нэг бүс нэг зам"-ыг байгуулах дуун хоолойг уламжилж, янз бүрийн соёлын солилцоо нэгдлийг ахиулахад бэлэн байна гэв. Тэрээр мөн шинэ технологийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны агуулгыг баяжуулах, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжилд нөхцөл бүрдүүлэх талаар саналаа дурдав.

"Нэг бүс нэг зам" 5G+4K олон улсын семинар болов

Семинарын үеэр уг семинарын чухал үр дүн болох "Торгоны замын телевизийн олон улсын хамтын ажиллагааны цогцын 5G+4K харилцаа холбооны инновацын санаачилга"-ыг гаргав. Семинарыг ХТРТ, Торгоны замын телевизийн олон улсын хамтын ажиллагааны цогц хамтран зохион байгуулжээ.

"Нэг бүс нэг зам" 5G+4K олон улсын семинар болов

"Нэг бүс нэг зам" 5G+4K олон улсын семинар болов

"Нэг бүс нэг зам" 5G+4K олон улсын семинар болов

"Нэг бүс нэг зам" 5G+4K олон улсын семинар болов

"Нэг бүс нэг зам" 5G+4K олон улсын семинар болов

"Нэг бүс нэг зам" 5G+4K олон улсын семинар болов


Их уншсан

холбоотой мэдээ