Нэг бүс нэг зам дагуу орнуудтай хамтын ажиллагаагаа өргөтгөнө

2019-04-23 11:25:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд буюу "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны II дээд уулзалтын өмнө Бээжинд Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын ажлын удирдах алба "Нэг бүс нэг замыг хамтран байгуулах санаачилга: Дэвшил, хувь нэмэр, хэтийн төлөв" тайлан нийтэллээ. Тайланд, 2019 оны 3-р сарын сүүлчийн байдлаар Хятадын засгийн газар 125 улс орон, олон улсын 29 байгууллагатай хамтын ажиллагааны 173 баримт бичигт гарын үсэг зурснаар, Нэг бүс, нэг замыг хамтдаа байгуулах улс орнууд Ази, Европоос Африк, Латин Америк, Өмнөд Номхон далайн орнууд хүртэл өргөтгөжээ.

Ирээдүйд Хятад улс дэд бүтцээр холболдохыг голлон, холбогдох улс орнуудтай төмөр зам, боомт, сансар агаарын аялал, эрчим хүч, интернет цахилгаан холбоо зэрэг салбарт хамтран ажиллана гэж тэмдэглэжээ. Тайланд: Бодлогын харилцаа холбооны хувьд Хятад улс 150 гаруй улс орон, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, Нэг бүс нэг замыг хамтран байгуулах санаачилга нь олон улсын хамтын нийгэмлэгт улам хүлээн зөвшөөрөгдөн, НҮБ, Их 20, АПЕК зэрэг олон улсын байгууллага тус санаачилгыг өөрсдийн гол гол хөтөлбөртөө оруулсан гэжээ. Хятад Лаосын төмөр зам, Хятад Тайландын төмөр зам, Жакарта, Бандуны төмөр зам, Унгар Сербийн төмөр зам зэрэг төсөл, мөн Гвадар боомт, Хамбантотагийн боомт, Пириусын боомт зэрэг төсөл амжилттай хэрэгжиж байна. Хятадын Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын ажлын удирдах албаны ерөнхий багийн дарга Шяо Вэймин хэлэхдээ: "Үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны талаар, 2013-2018 оны хооронд Хятадын аж ахуйн нэгжүүд Нэг бүс нэг зам дагуу орнуудад 90 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулж, зам дагуу эдгээр оронд хэрэгжиж буй гадаадын гэрээт төслүүдийн хэмжээ 400 тэрбум ам.долларт хүрлээ. Хятад улс 40 гаруй улс оронтой үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Франц, Итали, Испани, Япон, Португали зэрэг орнуудтай гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурлаа."

Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь Нэг бүс нэг зам санаачилгын чухал агуулга юм. Тоо баримтаас үзвэл, 2013-2018 оны хооронд Хятад улс болон Нэг бүс нэг зам дагуу орнууд хоорондын бараа бүтээгдэхүүн худалдааны экспорт, импортын хэмжээ 6 их наяд ам.долларт хүрчээ. Нэг бүс нэг зам хамтын ажиллагааны хүрээнд Хятад улс Ази, Африк, Латин Америк зэрэг бүс нутгийн хөгжиж буй орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Дэлхийн банкны судалгааны тоо баримтаас үзвэл, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт "Зүүн Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй орнууд"-ын ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлж дунджаар 2.6-3.9 хувьд хүргэнэ гэжээ.

Хилийн чанадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс бол Нэг бүс нэг замын холбогдох орнуудтай үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа өрнүүлэх үр ашигтай салбар юм. Худалдааны Яамны нэгдсэн хэлстийн байцаагч Сүн Лихүн: Хятад улс гадаадад бүтээн байгуулж буй хилийн чанадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс дэх хөрөнгө оруулалт 40 тэрбум ам.долларт хүрч, эдгээр бүсийн тус орнуудад 3 тэрбум ам.долларын гаалийн татвар, 300 гаруй мянган ажлын байр гаргаж өгсөн. Үүнд Нэг бүс нэг зам дагуу орнуудад байгуулж буй эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс нь нийт хамтын ажиллагааны бүсийн 70-аас дээш хувийг эзэлж байна. Цаашид Хятад улс Нэг бүс нэг зам дагуу орнуудтай чөлөөт худалдааны бүс байгуулах ажлыг дэмжинэ гэжээ.

"Бид улам олон оронтой чөлөөт худалдааны бүс байгуулах, одоо байгааг нь шинэчлэх талаар зөвшилцөж, улам өндөр түвшинд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, худалдаан хөрөнгө оруулалтын тогтолцооны, хүний хүчин зүйлээс болсон саад бэрхшээлийг арилгаж, Нэг бүс нэг замын том зах зээл бий болгох ёстой” гэжээ.

2017 оны 5-р сард Бээжинд "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны анхдугаар форум амжилттай болж, 5 том төрлийн 76 зүйлийн 279 бодит гэрээ хэлэлцээр байгуулсан юм. Энэ оны 4-р сарын 25-27-нд Нэг бүс нэг замыг хамт байгуулах, сайн сайхан ирээдүйг нээх уриан дор Бээжин хотод II форум болох гэж байна. Дэд бүтцээр холбогдохоор гол болгож, Хятад улс холбогдох орнуудтай авто зам, төмөр зам, боомт, агаарын тээвэр, сансар, цахилгаан эрчим хүч, интернет сүлжээний холбоо зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулж, дэд бүтцээрээ улам нягт холбогдоно. Мөн Хятад улс зам дагуу орнуудтай эдийн засаг, худалдааны салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон талт болон хоёр талт хөрөнгө оруулалт, худалдааны цар хүрээг улам өргөтгөх юм.

Их уншсан

холбоотой мэдээ