"Нэг бүс нэг зам"-ын салбар форум бэлэн болов

2019-04-23 15:34:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Нэг бүс нэг зам"-ын салбар форум бэлэн болов

"Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны II чуулганы "Зөвлөхүүдийн солилцоо" салбар форум 25-нд Үндэсний хурлын төвд болно. Одоогоор бэлтгэл ажил дуусаж, гадаадын зарим зочид Бээжин хотод хүрэлцэн ирээд байна.

"Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны анхдугаар чуулганд Ши Жиньпин дарга: Зөвлөхүүдийн үүргийг бадруулж, зөвлөхүүдийн нэгдсэн холбоо, хамтын ажиллагааны сүлжээ байгуулна гэсэн юм. "Зөвлөхүүдийн солилцоо" салбар форум бол "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны II чуулганы хүрээнд болох гэж буй чухал ажил, "Хүн төрөлхтний оюун ухааныг хамтдаа хуваалцан, дэлхийн хөгжлийг хамтдаа ахиулъя" сэдэвт, ХКН-ын төв хорооны ухуулах хэлтсээс голлон зохион байгуулж, Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төв, Синьхуа агентлагийн судалгааны хүрээлэнгээс хамтран эрхэлж байгаа юм.

Үүнд гадаадын улс төрийн удирдагч асан, олон улсын байгууллагын төлөөлөл, Нэг бүс нэг зам олон улсын зөвлөхүүдийн хамтын ажиллагааны комиссын төлөөлөл, Нэг бүс нэг зам хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны нэгдсэн холбооны зөвлөлийн гишүүд, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллагын албаны хүмүүс, Хонконг, Макаогийн төлөөлөгч зэрэг 300 орчим хүн тус салбар форумд оролцоно.

Форум нээлтийн ёслол хийж, дараа нь зөвлөхүүд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэсэн хоёр хурлыг зэрэг зохион байгуулах юм байна.

Их уншсан

холбоотой мэдээ