Ши Жиньпин АЧА-ийн тэнгисийн цэрэг байгуулагдсаны 70 жилийн ойд оролцов

Алтаннавч 2019-04-23 17:10:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин АЧА-ийн тэнгисийн цэрэг байгуулагдсаны 70 жилийн ойд оролцов

Синьхуа агентлагийн мэдээ: 23-нд Чиндао хотноо Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хятадын АЧА-ийн тэнгисийн цэрэг байгуулагдсаны 70 жилийн ойн олон орны тэнгисийн цэргийн үйл ажиллагаанд оролцсон гадаадын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзаж, Хятадын засгийн газар, цэрэг армийг төлөөлөн арга хэмжээнд оролцсон олон орны тэнгисийн цэргийн офицер дайчдад халуун мэнд дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин: Далай тэнгис нь хүн төрөлхтний оршин тогтнох, хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой. Далай тэнгис нь дэлхийг холбож, хөгжлийг түргэтгэсэн. Далай тэнгис нь бидний оршин амьдарч буй цэнхэр гараг тивүүдийг зааглаагүй, харин хооронд нь холбож хувь заяаны хамтын цогц болгосон юм. Далай тэнгисийн энх тайван, амар амгалан байдал дэлхийн олон орны аюулгүй байдал, ашиг сонирхолтой холбоотой, үүнийг бид хамтран сахиж, эрхэмлэн хамгаалах хэрэгтэй юм. Хятадын ард түмэн энх тайвныг хүсдэг, энх тайвны хөгжлийн замаар хэлбэрэлтгүй явж байна. Хятад улс үндэсний батлан хамгаалах бодлогыг тууштай баримталж, нийтлэг цогц, хамтарсан, тогтвортой, аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг санаачилдаг.Хятадын цэрэг арми хамтран ажиллаж, хамтдаа ялалт байгуулах үзэл баримтлалын дагуу шударга, харилцан итгэлцсэн, хуваалцах аюулгүй байдлын тогтолцоо байгуулахыг зорьж байна. Тэнгисийн арми Хятадын тэнгис дэх үндэсний гол хүчний хувьд далай тэнгисийн энх тайван, амар амгалан, дэг журмыг сахих чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид бүгд бие биенээ хүндэтгэж, эрх тэгш, харилцан итгэлцлийг бэхжүүлэн, далай тэнгисийн яриа хэлцэл, солилцоог эрчимжүүлж, тэнгисийн цэргийн ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх аюулгүйн замналаар замнах ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ