“Тэнгисийн хувь заяаны хамтын цогц”-ыг байгуулна

2019-04-23 20:38:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Тэнгисийн хувь заяаны хамтын цогц”-ыг байгуулна

Хятадын тэнгисийн арми байгуулагдсаны 70 жилийн ой энэ 23-нд тохиолоо. БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин мөн өдөр Чиндаод, урилгаар хүрэлцэн ирж, Хятадын тэнгисийн арми байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцож буй гадаад орнуудын армийн төлөөлөгчдийн ахлагч нарыг хүлээн авч уулзаж, Хятадын тэнгисийн армийн хөлөг онгоцны флот, агаарын цэргийн десант, гадаад орноос айлчилж ирсэн хөлөг онгоцны флотуудын ёслолын парадыг хүлээн авсан бөгөөд “Тэнгисийн хувь заяаны хамтын цогц”-ыг байгуулах тухай санаачилгыг анхлан дурдсан нь Хятадын тэнгисийн армийн хөгжил, Хятад улс гадаад орнуудтай тэнгис дээр дэд бүтцээрээ түншлэх, олон салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэх чиглэл хандлагыг заасан юм.

“Тэнгисийн хувь заяаны хамтын цогц”-ыг байгуулна

Хятадын тэнгисийн арми Чиндао болон түүний эргэн тойрны тэнгис, агаарт зохион байгуулсан энэ удаагийн ёслолын параддаа: 32 хөлөг онгоц, 39 байлдааны нисэх онгоц оролцуулсны дотор анхлан ашиглалтад орж буй нисэх онгоц тээгч “Ляонин хөлөг онгоц”, цөмийн шинэ хэлбэрийн шумбагч онгоц, шинэ хэлбэрийн сөнөөгч нисэх онгоц, байлдааны нисэх онгоцнууд багтсан юм. Эдгээрийг “шинэ”, “том”, “бүрэн” гэх гурван үгээр багцаалж болно.

“Тэнгисийн хувь заяаны хамтын цогц”-ыг байгуулна

Хятадын тэнгисийн арми 70 жилийн хөгжлөөр дамжин, өнөө цөмийн болон ердийн бүрэн зэвсэг тоногтой, мэдээлэлжүүлэлтийн нөхцөлд, сүрдүүлэх болон бодитоор тулалдах чадавхтай, цэрэг армийн төрөл бүрийн үүрэг хариуцлагыг биелүүлж чаддаг тэнгисийн хүчин болж хөгжсөн юм. Энэ удаагийн ёслолын парадаар, Хятадын тэнгисийн армийн орчин үеийн бүтээн байгуулалтын үр дүн, дээд хэмжээн дэх нээлттэй хөгжил болон өөртөө итгэлтэй байдлыг харуулж чадлаа.

Чиндаод зохион байгуулсан тэнгис дээрх ёслолын парад бол Хятадын армийн гадаад харилцааны өргөн их цэнгүүн юм. Орос, Тайланд, Вьетнам, Энэтхэг зэрэг 10 гаруй орны 20 гаруй хөлөг онгоц тус ёслолын парадад оролцож, энх тайвныг хамтдаа хамгаалан, хөгжлийн гарцыг хамтдаа хайх хүсэл зорилтоо харууллаа.

“Тэнгисийн хувь заяаны хамтын цогц”-ыг байгуулна

Хятадын тэнгисийн арми 70 жилийн хөгжлийн явцдаа, олон улсын үүрэг хариуцлагаа ягштал биелүүлж, олон улсын агаар аяллыг хамгаалах, тэнгис дээрх дэг журмыг сахиулах, тэнгис дээр аврах, эмчилгээ хийх талаар тодорхой хувь нэмрээ үзүүлсэн юм. Өнөөгийн байдлаар, Хятадын тэнгисийн арми давхардсан тоогоор ус, агаар аяллыг хамгаалах нисэх хүчний 32 баг, 103 хөлөг онгоц, 69 нисдэг тэрэг, 27 мянгаад офицер дайчдыг томилж, гадаад дотоодын 6600 гаруй нисэх онгоц, хөлөг онгоцны аяллыг хамгаалжээ.

“Тэнгисийн хувь заяаны хамтын цогц”-ыг байгуулна

Ши Жиньпин гадаад орнуудын тэнгисийн цэргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үед: энэхүү цэнхэр гариг дээр оршин амьдарч буй хүн төрөлхтний хамтын хувь заяаг далай тэнгис холбон нэгэн цогц болгож, олон орны ард түмний жаргал зовлонг хамтатгасан юм. Ирээдүйд, Хятадын тэнгисийн арми хамтдаа хөгжиж, ерөнхий журмаар удирдан, нааштай хамтран ажиллаж, шударга ёсыг баримтлан, тогтвортой хөгжих гэдэг аюулгүйн шинэ үзэл баримтлалыг мөрдөж, олон орны тэнгисийн армитай хамтаар далай тэнгисийн амар амгалан байдлыг хамгаалан, тэнгисийн салбарын хөгжлийг ахиулан,“Тэнгисийн хувь заяаны хамтын цогц”-ыг байгуулахаар үргэлжлэн хичээн ажиллана хэмээн онцолжээ.

“Тэнгисийн хувь заяаны хамтын цогц”-ыг байгуулна


Их уншсан

холбоотой мэдээ