Ши Жиньпин Чилийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2019-04-24 17:48:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 24-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын хурлын ордонд Чилийн ерөнхийлөгч Себастьян Пиньераг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин: Чили бол Нэг бүс нэг зам төслийн хамтын ажиллагааны чухал түнш бөгөөд Хятад, Чилийн харилцаа Хятад, Латин Америкийн жишиг болсоор ирсэн юм. Бид цаашид идэвхтэй урагшлан, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтаар шинэболомж болгон, Хятад, Чилийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах ёстой. Хоёр тал хөгжлийн стратегиа холбон, томоохон салбар болон төслүүдийг тодорхой болгож, Чили болон Латин Америкийн бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулна. Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг чанартай ахиулах ёстой. Ирэх жил хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой зэрэг тэмдэглэлт үйл ажиллагааг сайтар зохион байгуулж, иргэд хоорондын харилцааг дэмжинэ. Хятадын тал Чилийн талын зохион байгуулж буй НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн хурал, АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтыг дэмжиж, Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг урагшлуулан, олон талт үзэл, олон талт худалдааны механзимыг хамгаална гэжээ.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ