Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг нээгдэхэд бэлэн боллоо

2019-04-24 17:54:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

24-нд Бээжинд Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн гүйцэтгэх комиссын дарга Гао Янь: 2019 оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг 4-р сарын 29-нөөс 10-р сарын 7хүртэл Бээжин хотын Яньчин дүүрэгт болно. Одоогоор тус яармагийн бэлтгэл ажилбүх талаар хангагдаад байгаа ба багууд бүгд бэлэн болж, гадаад дотоодын жуулчдаа угтан авах бэлтгэлээ сайтар базаасан гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, 2019 оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагбол Күньмин, Шанхайн дэлхийнцэцэрлэгжүүлэлтийн яармаг, Хятадын олон улсын импортын анхдугаар яармагийн дараах Хятадын зохион байгуулж буй дээдзэрэглэл, том хэмжээний олон улсын яармаг болно.

Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн гүйцэтгэх комиссын дарга Гао Янь: Энэ удаагийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг "ногоон амьдрал үзэсгэлэнт орон" уриан дор болж, "цэцэрлэгжүүлэлтийг эх байгальтай уялдуулж, эх байгалиар сэтгэлээ баясгах" ойлголтыг түгээнэ. Тухайн үед, 110 улсорон, олон улсын байгууллага, Хятадын 31 муж хот, Хонконг, Макао, Тайвань зэргийг багтаасаналбаны бус 120 гаруй байгууллага нэгжтус үзэсгэлэнд оролцоно гэжээ. Тэрээр хэлэхдээ: Энэ удаагийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг өргөн цар хүрээтэй, оролцогсод маш олон учир, А1 төрлийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн түүхэн амжилтыг шинэчлэнэ. Мөн цэцэг ургамлын үзэсгэлэнгээс гадна, бусад 2500 гаруй удаагийн үйл ажиллагаа зохиож, өдөрт дунджаар 15 удаагийн үйл ажиллагаа болж, давхардсан тоогоор 16 сая жуулчин ирж үзэх төлөвтэй байна. Анхаарууштай нь гэвэл Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг нь шинжлэх ухаан технологийн хөгжлийн шинэ байдлыг харуулах индэр болж, 5G сүлжээ гол гол талбайг хамарч, ухаалаг чадавх, мэдээллийн санг өргөн ашигласнаар, дэлхийн олон газраас ирсэн жуулчид шинжлэх ухаан технологийн дэвшлийн хэмжээлшгүй гайхамшигба түүний нөлөөгөөр амьдралын аливаа асуудлыгхэрхэн хялбарчилж буйг биеэр мэдрэх болно гэжээ.

Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн гүйцэтгэх комиссын дэд дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ван Хун хэлэхдээ: Одоогоор Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн барилга байгуулалт, тохижуулалтын ажил бүх талаар өндөрлөөд байна.Одоогоор, Хятадын ордон, олон улсын ордон, амьдралын туршлагатай танилцах ордон, ургамлын ордон зэрэг гол гол ордныг байрлуулах ажил бүрмөсөн дуусаж, Гүйрүй театр, Юннин орд, тоног төхөөрөмжийн үйлчилгээ зэрэг олон нийтийн үзмэрийн бүсийн гол барилга байгуулалт үндсэндээ ажлаа дуусгасан. 110 албан хаагчид, албан бус 120 оролцогчид үзэсгэлэнгийн ордонтой танилцсан бөгөөд паркийн бүтээн байгуулалт,барилга доторх үзмэрийн ажлууд ч бүрэн дуусаж, үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон гэжээ.   

Үүнээс гадна, Бээжингийн цэцэрлэгт хүрээлэнгийн олон улсын яармагийн газрын орлогч дарга Жөү Жяньпин танилцуулахдаа: Жуулчдад аялал жуулчлалын таатай байдлыг хангахын тулд, цэцэрлэгт хүрээлэнгийн тасалбар, хүлээн авах, зугаалах, амрах зэрэг талаар шилдэг менежмент, хүмүүнлэг үйлчилгээ үзүүлэх юм байна. Тэрээр хэлэхдээ: Цэцэрлэг хүрээлэнгийн орчимд очсоны дараа хэрхэн үүд руу орох талаар бид 110 хаалга гаргасан, 10 минутад 5000 гаруй жуулчин нэвтэрч болно. Хүрээлэнд орсны дараа, жуулчин нэг бүр цэцэрлэгийн тухай мэдээлэл, аяллын хөтөлбөрийн зураг, гар утасны APP зэргийг олж болох бөгөөд кодоо уншуулаад цэцэрлэгт хүрээлэнд орж болно. Энэ нь цэцэрлэгт хүрээлэнтэй танилцах бүх жуулчдад шаардлагатай мэдээллийг хамарсан бөгөөд гар утасны АРР-ээр дамжуулж байдлыг бүрэн ойлгох боломжтой юм гэжээ.  

Тасалбарын талаар, цэцэрлэгт хүрээлэн нь "интернет худалдаа + аялал жуулчлалын компани + хувиараа худалдаж авах суваг" -ын хүрээнд, урьдчилан захиалах, интернетээр худалдан авах, хувь хүн үнэмлэхээ уншуулах зэрэг аргаар цэцэрлэг хүрээлэнд орж болно. Үзэсгэлэнгийн мөн өдрийн 16 цагт цэцэрлэгт хүрээлэнд орсон жуулчид, маргааш нь үргэлжлэн төлбөргүй танилцаж болно.


 




Их уншсан

холбоотой мэдээ