Шин Хаймин: Нэг бүс нэг зам Хятад, Монголын хамтын хөгжилд жигүүр ургуулна

2019-04-24 18:19:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийх төрийн айлчлал ба “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумтай холбогдуулан БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин Монгол улсын хэвлэл мээдээлэлд нийтлэл бичсэн байна. Одоо уг нийтлэлийг хүргэе.

Шин Хаймин: Нэг бүс нэг зам Хятад, Монголын хамтын хөгжилд жигүүр ургуулна

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга хэдхэн өдрийн дараа БНХАУ-д төрийн айлчлал хийж “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцоно. Энэ бол Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх чухал үед тохиож буй хоёр улсын харилцааны томоохон үйл явдал юм. Мөн Нэг бүс нэг зам санаачилгын бүтээн байгуулалтад Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх чухал боломж юм. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд миний бие ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн айлчлалд Монголын найз нөхөдтэй адил дүүрэн хүлээлттэй байна.

Нэг бүс нэг зам бол БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2013 онд дэвшүүлсэн олон улсын хамтын ажиллагааны чухал санаачилга. Тус санаачилгын гол цөм нь дэд бүтцийн харилцаа холбоог хөгжүүлэхэд орших бөгөөд бүс ба зам дагуу улс орнуудын хооронд төрийн бодлого, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж олон улсын хамтын ажиллагааг дэмжин хамтдаа хөгжих зорилготой билээ. Нэг бүс нэг зам санаачилга дэвшүүлснээс хойш зургаан жилийн хугацаанд олон улс орон, нийгэм өргөнөөр дэмжиж одоо дэлхийн хамгийн том цар хүрээ, хамгийн олон хүнд таалагдсан хамтын ажиллагааны талбар, олон нийтийн бүтээгдэхүүн болж чадлээ. Одоогоор 150 гаруй улс орон, олон улсын байгууллага “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, холбогдох хамтран ажиллах үзэл баримтлал, саналаа НҮБ, G20, АПЕК, ШХАБ зэрэг олон улсын чухал механизмын үр дүнгийн баримт бичигт тусган оруулаад байна. Зургаан жилийн турш бүтээн байгуулалтын санаачилгад нэгдэх улс орнуудын тоо нэмэгдэх тусам Нэг бүс нэг замын тэмүүлэл бодит үйлдэл болон хөрсөн дээр бууж, үзэл бодол бодит үр дүн болон биелж байна. 2013-2018 онд Хятад улс болон Бүс ба зам дагуу улс орнуудын худалдааны нийт эргэлт зургаан их наяд ам.доллар, холбогдох орнуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 80 тэрбум гаруй ам.долларт хүрчээ. Энэ нь дэлхийн худалдааны өсөлтийг 1.1-2.2 хувиар, дэлхийн эдийн засгийн өсөлтийг багадаа 0.1 хувиар нэмэгдүүлсэн байна. Мөн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн хонгилыг хамарсан “Зургаан хонгил, зургаан зам, Олон улс олон боомт” хэмээх олон улсын хамтын ажиллагаа тасралгүй гүнзгийрч, Хятад-Европын буухиа галт тэрэг, “Олон улсын эх газар-далайн тээврийн шинэ хонгил” зэрэг бүтээн байгуулалт тодорхой үр дүнд хүрлээ. Нэг бүс нэг замын хамтын ажиллагаа тухайн улс орнуудад 240 мянган шинэ ажлын байр, хоёр тэрбум ам.долларын татварын орлого бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, “Нэг бүс нэг зам” санаачилга нь шинэ эриний аясыг дагаж олон улсын хамтын ажиллагаанд шинэ чиглэл бий болгон, дэлхийн эдийн засгийн өсөлтийг шинэ хөдөлгөх хүчээр хангаж эдгээр улс оронд хөгжлийн шинэ индэр байгуулж өгсөн гэж болно.

Нэг бүс нэг зам санаачилга Хятад улс гадаадад нээлттэй байх чухал арга хэмжээ бөгөөд Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад түлхэц өгөх практик үйл хэрэг юм. Одоо худалдааг ивээх үзэл, ганц талт газар авч байгаа нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд илүү олон тодорхойгүй хүчин зүйлсийг дагуулж байна. Ийм нөхцөлд Нэг бүс нэг зам нь хамтдаа хэлэлцэх, хамтдаа хүртэх, хамтдаа бүтээх зарчмыг ямагт тууштай баримталж, бүх талын хамтын хөгжлийг биелүүлэн дэлхийн бүх улс орны хөгжлийн төлөөх хамтын ажиллагаанд чухал боломж, талбарыг бүрдүүлж өгөхөөр хичээж байгаа билээ. Энэ бол Хятадын тал Олон талын оролцоот үзэл баримтлал, нээлттэй дэлхийн эдийн засгийн хэлбэрийг хадгалж, дэмждэг болохыг бүрэн дүүрэн харуулж байна. Үүний төлөө Нэг бүс нэг зам нь дэлхий дахины хөгжлийн загвар, дэлхийн засаглалыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Нэг бүс нэг зам нь талуудын хамтын хичээл зүтгэлээр сорилтыг хамтдаа даван туулах, хамтдаа хөгжих боломжийг бий болгох зам болон хөгжлөө.

Өнөөдрийн нөхцөл байдалд Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад олон чухал боломж тохиож байна. Нэг бүс нэг замын олон улс дахь нөлөө ба хамтын ажиллагааг өөртөө татах хүч улам эрчимжиж байна. Талуудын хөгжлийн стратеги, хөгжлийн төлөвлөгөөний уялдаа холбоо өдөр ирэх тусам нягтарч байна. Дэд бүтцээр харилцан холбогдох, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт зэрэг салбарын хөгжлийн хэрэгцээ шаардлага нь олон улсын хамтын ажиллагааны өргөн боломж бүрдүүлж байгаа юм. БНХАУ өөрчлөлт нээлттэй бодлогыг тууштай хэрэгжүүлэх бөгөөд эдийн засгийн хөгжлийн ирээдүйтэй, гадаад улс орнуудтай хөгжүүлэх хамтын ажиллагаа ч гэсэн асар их орон зайтай гэдэгт эргэлзэхгүй байна. Нэг бүс нэг зам хөгжих тусмаа улам өндөр чанартай байж Монгол улсыг хамарсан бүх улс орны эдийн засгийн хөгжилд илүү өргөн боломж нээнэ гэдэгт итгэлтэй байна.

Олон улсын хүрээнд Нэг бүс нэг зам санаачилгын тухай өөр өөр ойлголттой байна. Нэг бүс нэг зам санаачилга геополитикийн багаж хэрэгсэл, зарим улс оронд өрийн дарамт учруулж мэднэ гэж зарим хүн үзэж байна. Энэ Нэг бүс нэг зам санаачилгын талаар буруу ойлголттой байгаагаас үүдэлтэй. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ван Игийн хэлсэнчлэн Нэг бүс нэг зам санаачилга бусдыг өрийн дарамтад оруулдаг “занга”, геополитикийн багаж хэрэгсэл биш харин хамтдаа хөгжих боломж мөн гэсэн байна. Нэг бүс нэг зам нь эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга, бид бүгд эрх тэгш оролцогч, хувь нэмэр оруулагч, үр ашгийг нь хүртэгч болно. Нэг бүс нэг зам нь нээлттэй, хүртээмжтэй байдаг. Геополитикийн мөрийний талбар биш, хэн нэгнийг гадуурхах бүлэг эвсэл ч биш. Бусдын дургүй зүйлийг хүчээр тулгах үйлдэл хийхгүй. Үнэнээр явбал үхэр тэргээл туулай гүйцнэ гэдэгчлэн Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын үр ашгийг оролцогчид сайн мэдэрнэ. Хятад, Монгол хоёр улс нь хаяа нийлсэн сайн хөрш, сайн найз, сайн түнш. Нэг бүс нэг зам санаачилга нь хөрш орнуудын хооронд харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх, чин сэтгэлээсээ харилцан туслах, хамтдаа хөгжихөд чухал ач холбогдолтой хөгжлийн дардан зам юм. Нэг бүс нэг зам санаачилга Монгол улсын хөгжлийн хөшүүрэг болно.

“Нэг бүс нэг зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш Монголын тал идэвхтэй дэмжин оролцож ирсэнд бид баяртай байдаг. Монголын удирдагчид Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулах үйлсэд идэвхтэй дэмжин оролцоно гэдгээ олон удаа илэрхийлсэн. 2017 онд, Монгол улсын ерөнхий сайд “Нэг бүс нэг зам” Олон улсын хамтын ажиллагааны анхдугаар форумд оролцсон. Өнгөрсөн онд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэр, “Нэг бүс нэг зам” санаачилга ба Монголын талын “Хөгжлийн зам” санаачилгын стратегийн уялдаа холбоог эрчимжүүлэх тухай нийтлэг ойлголтод хүрсэн билээ.

Монгол Улсын ГХЯ-ны сайд олон улсын олон талт арга хэмжээнд оролцохын үеэр “Нэг бүс нэг зам” санаачилгыг олон ч удаа сурталчлан танилцуулж, тус санаачилга нь дэлхийн хөгжилд асар их боломж нээсэн гэж өндрөөр үнэлж, бүх улс орныг Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг уриалсан байдаг. Монголын тал онгоцны буудалд Нэг бүс нэг замын ногоон гарц байгуулах зэрэг холбогдох олон сайхан арга хэмжээ хэрэгжүүлсэн юм.

Хятад, Монгол хоёр улсын Нэг бүс нэг замын хүрээн дэх хамтын ажиллагаа улам гүнзгийрэхийн хэрээр, бодит хамтын ажиллагааны төслүүд ар араасаа хэрэгжин үр дүнгээ өгч байна. Монголын найз нөхөд ч Нэг бүс нэг замаас бодит ашиг тус хүртэж буйгаа мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Нэг бүс нэг замын үр шимээр Монголд авто замын анхны давхар гүүр, анхны хурдны авто зам, орчин үеийн стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн анхны төвтэй болж, дэвшилтэт технологи бүхий цэвэрлэх байгууламж, гэр хорооллыг орон сууцжуулах хамгийн том төсөл хэрэгжиж эхэлээ. Эдгээр төсөл Монголын ард олны амьжиргааны том төсөл, ирээдүйд иргэдийн амьдралд бодит үр өгөөжөө өгөх болно.

Удахгүй болох гэж буй “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II форумд, оролцогч талууд хамтын ажиллагааны нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг төлөвлөн, Нэг бүс нэг замын хүрээн дэх хамтын ажиллагааг өндөр чанартай хөгжүүлнэ. Энэ удаагийн чуулга уулзалт олон талын онцлогтойгоор хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байна. Нэгдүгээрт хүндэт зочид олноор оролцох буюу 40-өөд орны төр засгийн тэргүүн тус форумд оролцохоор Бээжин хотод чуулна. Хоёрдугаарт илүү өргөн хүрээг хамарч, 100 гаруй улс орны олон салбар хэдэн мянган төлөөлөгч хүрэлцэн ирнэ. Гуравдугаарт олон төрлийн арга хэмжээ зохиох бөгөөд тодорхой сэдэв бүхий 12 салбар хуралдаанаас гадна, бизнесийн уулзалтыг анх удаа зохион байгуулахаараа онцлог болно. “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны хоёр II форум амжилттай болж “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын аянд шинэ бэлэг тэмдэг болох нь дамжиггүй юм.

“Өнчин ганц цэцэг дэлгэрснээр хавар болдоггүй, өнгө алагласан цэцэг бүхэн дэлгэрч байж хаврын үзэмж бүрддэг” гэсэн хятадын хэлц үг бий. Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад төрийн айлчлал хийж, “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн дээд хэмжээний форумд оролцсоноор Монгол улс Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад гүнзгий оролцоход илүү сайхан боломж бүрдүүлнэ гэдэгт итгэж байна. Мөн “Нэг бүс нэг зам” хэмээх жигүүр Хятад, Монгол хоёр орны хамтын хөгжилд эрч хүч, нэмэрлэн, алсын зорилт аугаа хүслийг биелүүлэн хоёр ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байх болно гэдэгт итгэл дүүрэн байна.


Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин

Их уншсан

холбоотой мэдээ