Нэг бүс нэг зам, холын замыг ойртуулж байна

2019-04-24 18:49:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Нэг бүс нэг зам, холын замыг ойртуулж байна

24-нд, “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II дээд уулзалтад оролцох гадаад орны төр засгийн удирдагчид Бээжинд хүрэлцэн ирлээ. Ардын Их Хурлын Ордонд Хятадын удирдагч Ши Жиньпиний “Төрийн тэргүүний дипломат харилцаа” эрчимтэй өрнөлөө.

“Бусдаасаа тэргүүлэх үзэл санааг мөрдөн, Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулахаар гараа болгож....”. 12 цаг өнгөрч байхад Ши Жиньпин дарга Чилийн ерөнхийлөгч С.Пинератай хэлэлцээ хийсээр байлаа.

Хятад Латин Америкийн улс орнуудын харилцааны хөгжилд Хятад Чилийн харилцаа хүмүүсийн анхаарлыг татсаар ирсэн юм. Мөн өдрийн хэлэлцээний үеэр Ши Жиньпин дарга хоёр орны байгуулсан олон олон анхдагчийг дурдсан байна. Чили бол БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Өмнөд Америк тивийн хамгийн анхны орон байж, Хятад улсын зах зээлийн статусыг хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны орон, Хятад улстай хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, шат ахиулсан Латин Америкийн хамгийн анхны орон болно.

Ерөнхийлөгч С.Пинера үүнд гүн сэтгэгдэлтэй байлаа. Тэрээр Ши Жиньпин даргад түүнтэй хамт айлчилж байгаа экс ерөнхийлөгч Фрейг танилцуулж хэлэхдээ, өнөөдөр манай экс ерөнхийлөгч ч бидэнтэй хамт хоёр орны харилцааны хөгжилд гэрч болж байна. бид аугаа Хятад орны гэрэл цацрангуй түүх соёлыг гайхан биширч байна. Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд Хятад улс хүн төрөлхтний төлөө асар их хувь нэмэр оруулсан юм гэжээ.

24-ний өдрийн хэлэлцээний үеэр, Ерөнхийлөгч С.Пинера, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Нэг бүс нэг зам”-ыг хамтаар байгуулах санаачилга бол эртний торгоны замын гэрэл цацрангуй түүхийг дахин байгуулж, шинэ эрин үеийн дэлхийн соёл иргэншлийн солилцоонд дэмжлэг үзүүлж байгаа үйл хэрэг болно гэж дахин илэрхийлж, Чили “Нэг бүс нэг зам”-ыг хамтаар байгуулахыг дэмжиж, орон нутгийн дэд бүтцээ холбохыг дэмжинэ гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ удаагийн чуулга уулзалт дээр олон орны удирдагч нар хамтаар зөвшилцөн хамтаар байгуулан хамтаар хуваалцах зарчмын үндсэн дээр хөгжлийн бодлогоо уялдуулахыг хэлэлцэж, дэд бүтцээ холбон, тогтвортой хөгжих зэрэг хамтаар сонирхож байгаа сэдвээр ярилцаж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулахад чухал хувь нэмэр оруулах болно эгжээ.

Их уншсан

холбоотой мэдээ