Ли Кэчян Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзав

2019-04-24 21:11:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ли Кэчян Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авч уулзав

Синьхуа агентлагийн мэдээ, 24-нд, Дяоюйтай төрийн зочид буудалд, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзлаа.

Ли Кэчян: Хятад Монгол хоёр орон бол уул усаараа холбогдсон найрсаг хөршүүд. Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, “Хятад Монгол хоёр орны найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-нд өөрчлөлт оруулсны 25 жилийн ой энэ жил тохиож, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ боломжийг угтан авчирлаа. Дарга Ши Жиньпин эрхэм ерөнхийлөгч тантай хэлэлцээ хийж, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийг төлөвлөх болно. Хятадын тал Монголын талтай улс төрийн итгэлцлээ эрчимжүүлэн, бие биеийн гол ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй чухал асуудлыг харилцан хүндэтгэж, Хятад Монгол хоёр орны стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ түвшинд хөгжүүлэхэд бэлэн байна. Бид харилцан хүндэтгэж, эрх тэгшээр хамтран ажиллаж, харилцан ашигтай, хөнгөлөлттэй байх үндэс дээр ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, нэг бүс нэг зам санаачилгыг Монголын хөгжлийн зам санаачилгатай холбон, хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээр болон эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн ахицыг түргэтгэж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хүчин, хүмүүнлэгийн салбарын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хилийн тээвэр, боомтын байгуулалтын талаар Монголын талд үргэлжлэн боломж олгоход бэлэн байна гэжээ.

Х.Баттулга: хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх Монгол Хятадын харилцаа хөгжүүлэх бол Монгол улсын дипломат харилцааны тэргүүлэх чиглэл юм. Монгол улс нэг Хятадын бодлогыг хэлбэрэлтгүй баримталж, Тайвань, Түвд бол Хятадын салшгүй нутаг дэвсгэр мөн гэдгийг дэмжинэ. Хоёр талаараа бие биеийн гол ашиг сонирхлыг харилцан хүндэтгэж ирлээ. Монгол улс Хөгжлийн зам санаачилгаа Нэг бүс нэг зам санаачилгатай холбож, худалдаа, эрчим хүч, дэд бүтцийн тоног төхөөрөмж зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөж, Монгол Хятад Оросын эдийн засгийн хонгилын байгуулалтыг ахиулан, хоёр орон, бүс нутгийн ард түмэнд үр шимийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ