"Ши Жиньпин нэг бүс нэг замын тухай өгүүлсэн нь" номын англи, франц хэлний хэвлэлийн нээлт болов

2019-04-25 10:10:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Ши Жиньпин нэг бүс нэг замын тухай өгүүлсэн нь" номын англи, франц хэлний хэвлэлийн нээлт болов

4-р сарын 24-нд, Бээжинд "Ши Жиньпин нэг бүс нэг замын тухай өгүүлсэн нь" номын англи, франц хэлний хэвлэлийн тараах анхны ёслол болов. Тус үйл ажиллагааг Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас голлон эрхэлж, Хятадын гадаад хэлний хэвлэн нийтлэх газраас зохион байгуулан, гадаад дотоодын онолын салбар, орчуулан нийтлэх салбар зэргээс 200 гаруй төлөөлөгч оролцсон байна.

"Ши Жиньпин нэг бүс нэг замын тухай өгүүлсэн нь" хэмээх номын хятад хэвлэлийг ХКН-ын төв хорооны намын түүх, сурвалж бичиг судлах хүрээлэн, Төв хорооны сурвалж бичиг хэвлэх газраас эрхлэн хэвлэж, 2013 оны 9-р сараас 2018 оны 7-р сар хүртэлх хугацаанд Ши Жиньпин даргын Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын тухай бичсэн 42 өгүүллийг эмхтгэн, Нэг бүс нэг зам санаачлагын удирдах зарчим, баялаг агуулга, зорилтот зам шугам зэргийг гүнзгий өгүүлсэн байна. Олон улсын хамтын нийгэмлэгт Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг улам сайн ойлгуулж оролцуулахын тулд, Хятадын гадаад хэлний хэвлэн нийтлэх газар, гадаад хэлний хэвлэлийн хорооноос тус номыг англи, франц хэлээр орчуулан хэвлэсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ