Зөвлөх комисс бодлого, санаачилгын тайлан нийтлэв

2019-04-25 10:25:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн үед "Нэг бүс нэг зам" Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын зөвлөх комисс дээд хэмжээний II чуулганы бэлтгэл комисст хандан "Нэг бүс нэг зам"дээд хэмжээний чуулганы судалгааны үр дүн, санал санаачилгын тайланг өргөн барьсан байна. 24-нд, тайланг Нэг бүс нэг замын албан сайт, Нэг бүс нэг зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулганы албан сайтад нийтэлжээ.
Тайлан, зөвлөх комиссын анхны хурлын хэлэлцүүлэгт үндэслэн Нэг бүс нэг зам хамтын ажиллагааны үйл явцыг нэгтгэн, Нэг бүс нэг зам хамтын ажиллагааны дэд бүтцийн түншлэлийг сайжруулах, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг талаар судалгаа хийсэн байна. Ирээдүйд Нэг бүс нэг зам хамтын ажиллагааны гол салбарын хөгжлийн хандлагыг эрэлхийлж, олон талт үзэл, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг бий болгох, уялдаа холбоог эрчимжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх, Нэг бүс нэг зам брэндийг бий болгох, дээд хэмжээний чуулганы механизмын бүтээн байгуулалтыг бэхжүүлэх зэрэг бодлого, санал санаачилга дэвшүүлсэн байна.
2018 онд байгуулагдсан Зөвлөх комисс нь ашгийн бус, олон улсын бодлогын шинжтэй зөвлөгөөний байгууллагын хувиар, Нэг бүс нэг зам, дээд хэмжээний чуулга уулзалтад оюуны санааны дэмжлэг үзүүлсээр иржээ. Тус комисс үндэсний улс төрчид асан, олон улсын байгууллагын удирдлагууд, бизнесийн удирдагчид, холбогдох салбарын эрдэмтэд зэрэг олон улсын нэр нөлөө бүхий зүтгэлтнүүдээс бүрдсэн бөгөөд 2018 оны 12-р сард Бээжинд анхдугаар хурлаа зохион байгуулсан юм. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ