Нэг бүс нэг зам санаачилга зам дагуу орнуудад хөгжлийн боломж авчрав

2019-04-25 10:31:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 4-р сарын 24-нд, Камбожийн вант улсын ерөнхий сайд Хунсен Хятадаас Камбожид суугаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: Нэг бүс нэг зам санаачилга зам дагуу орнуудад хөгжлийн асар их нөөц боломж авчирсан юм гэжээ.
Тэрээр: Хятадын Нэг бүс нэг зам санаачилга зам дагуу орнуудад хамт хүчин зүтгэж, хамтдаа ашиг олох, хөгжлийн тэгш боломж олгох зорилготой бөгөөд олон орон хоорондын хөгжилд илүү тодорхой хандлага бий болгосон гэжээ. Тэрээр, Хятад улс Нэг бүс нэг зам санаачилгыг дэвшүүлснээс хойш, зам дагуу орнуудын хамтын ажиллагаа илэрхий үр дүнд хүрснийг сайшаагаад, энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай эдийн засгийн цогц, улс орнуудын хүсэл эрмэлзлийг дайчилж чадсан гэжээ.
Хунсен Камбож, Хятад хоёр орны Нэг бүс нэг зам санаачилгын хүрээн дэх хоёр талын хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, Камбожийн эдийн засгийн хөгжил, ялангуяа Сиануквилийн эдийн засгийн онцгой бүсийн ололт амжилт нь Нэг бүс нэг зам санаачлалын хүрээн дэх хамтын ажиллагааны хамгийн сайн нотолгоо юм гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ