Ли Кэчян Кристин Лагардтай уулзав

2019-04-25 10:52:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 24-нд Бээжингийн Дяо-Юйтай төрийн зочид буудалд ОУВС-гийн сангийн ерөнхий захирал Кристин Лагардтай уулзжээ.


Ли Кэчян: Одоо олон улсын эдийн засгийн олон тогтворгүй хүчин зүйл оршиж байна. Энэ оны 1-р улиралд Хятадын эдийн засгийн эрхлэлт ерөнхийдөө тогтвортой, урьдчилсан төсөөллөөс сайн байлаа. ОУВС Хятад улсын эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө нэмэгдүүлсэн нь Хятадын эдийн засгийн хөгжил итгэлтэй байгааг харууллаа. Мөн өнөөгийн ээдрээтэй нөхцөлд Хятадын эдийн засаг асар их дарамттай тулгарч буйг бид тодорхой харж байна. Хятад бол дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон хэвээр байгаа учраас бид өөрчлөлтийг гүнзгийрүүлж, засаглалыг цомтгон, татвар хураамжийг их хэмжээгээр багасгах замаар зах зээлийн амьжиргааны эрч хүчийг нэмэгдүүлж, эдийн засаг унах дарамтыг багасгана. Бид нөхцөл байдалд хөнгөн хуумгай хандахгүй, өөрчлөлтийн цогц арга хэмжээг сайтар хэрэгжүүлэн, эдийн засгийн эрхлэлтээ зүй зохистой хүрээнд байлгана. ОУВС-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Энэ нь Хятад болон ОУВС-гийн хөгжилд ашигтай төдийгүй дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд ч ашигтай юм гэжээ.


Кристин Лагард: Ерөнхий сайдтай санал нэг байна. Энэ оны 1-р улиралд Хятадын эдийн засгийн өсөлт үнэхээр даян дэлхийг гайхшруулж, ОУВС Хятад улсын эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө нэмэгдүүлсэн юм. Хятад улс өөрчлөлт нээлтээ үргэлжлүүлж, татвар хураамжийг багасгах бодлого барьснаар ирээдүйд улам их хөгжиж, дэлхийн эдийн засгийн хөгжлийг улам ахиулна гэдэгт ОУВС итгэлтэй байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ