Азийн соёлын яриа хэлцлийн хурлын веб сайт нээгдэв

2019-04-25 15:34:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Азийн соёлын яриа хэлцлийн хурлын веб сайт нээгдэв

25-нд Азийн соёлын яриа хэлцлийн хурлын албаны веб сайт (http://www.2019cdac.сom) албан ёсоор нээгдлээ. Тус сайтыг Азийн соёлын яриа хэлцлийн хурлын бэлтгэл комиссоос голлон эрхэлж, Синьхуа сайт биечлэн байгуулсан юм.

Азийн соёлын яриа хэлцлийн хурлын веб сайт нээгдэв

Энэ сайт хятад англи хоёр хэлээр, голдуу хурлын холбогдох байдал, мэдээ мэдээлэл, хэвлэлийн төв, зочид ба хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүртгэл, соёлын танилцуулга, соёлын цонх зэрэг булангаас бүрджээ.

Азийн соёлын яриа хэлцлийн хурлын веб сайт нээгдэв

Тус сайт хурлын холбогдох байдал ба үйлчилгээ, зэрэг явагдах салбар форум, Азийн соёлын онцлог үйл ажиллагаа зэрэг холбогдох мэдээ мэдээллийг нийтэлж, Азийн соёлын тойрон аялал, Азийн соёлын үзэсгэлэн, Азийн соёлын хамтарсан үзэсгэлэн, Азийн кино долоо хоног, Азийн соёлын аялал жуулчлалын үзэсгэлэн, Азийн хоол хүнсний баяр зэрэг Азийн соёлын долоо хоногийн үйл ажиллагааг танилцуулах юм.

Азийн соёлын яриа хэлцлийн хурлын веб сайт нээгдэв

Азийн соёлын яриа хэлцлийн хурал 5-р сард Бээжинд болно. Тус хурал Азийн соёлын солилцоо ба хувь заяаны хамтын цогц хэмээх гол сэдэвт төвлөрч, Ази болон дэлхийн олон орны соёлын өвийг уламжлан, соёлын солилцоо, хамтын хөгжлийн индэр байгуулж, Азийн соёлын итгэлийг нэмэгдүүлэн, Азийн уялдаатай итгэлцлийг ахиулж, Азийн хөгжлийн нийтлэг ойлголтыг төвлөрүүлэн, Азийн шинэчлэлийн идэвхийг дайчилж, Азийн хувь заяаны хамтын цогц болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад үзэл санааны тулгуур болох зорилготой юм.


Их уншсан

холбоотой мэдээ