Бодлогын 60 гаруй үр дүнд хүрчээ
Бодлогыг холбох салбар форумыг Хөгжил өөрчлөлтийн үндэстний хороо зохион байгуулжээ. Тус форум "Хамтын ажиллагааны нийтлэг ойлголтоо гүнзгийрүүлж, Нэг бүс нэг замын чансаатай хөгжлийг ахиулах уриан дор болж, 50 гаруй улс орон, олон улсын 20 гаруй байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцлоо.
Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг ахиулах ажлын удирдах хэсгийн тамгын газрын дарга Нин Жиже нээлтийн ёслолд хэлэхдээ: Нэг бүс нэг зам олон улсын хамтын ажиллагааны анхдугаар дээд уулзалтаас хойш, Хятад улс бодлого дүрмийн стандартыг уялдуулахыг чухалчилсаар ирлээ. Дараагаар бодлого, дүрмийн стандартыг уялдуулах нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, бодлогын шинэчлэлээр харилцан уялдаж, дүрмийн уялдааг ахиулна гэжээ.
Египетийн экс ерөнхий сайд, Нэг бүс нэг зам олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтын зөвлөх комиссын гишүүн Ессам Шараф: Бодлогыг холбох нь дэд бүтцийн барилга байгуулалт, эрчим хүч, мэдээлэл, боловсруулах аж үйлдвэр, эдийн засгийн нээлттэй бүс, амьдрах орчин, соёл зэрэг салбарын хамтын хөгжлийн чухал хүчин зүйл болно. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө талууд хамтдаа хүчин зүтгэх хэрэгтэй гэжээ.