Ши Жиньпин Сербийн ерөнхийлөгчтэй уулзав

2019-04-25 15:58:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд, Ардын их хурлын ордонд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сербийн ерөнхийлөгч Александр Вучичтэй уулзав.Ши Жиньпин: 2016 онд, Хятад, Серби стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш, хоёр талын олон салбарын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжин, бие биенийхээ үндсэн ашиг сонирхлыг дэмжсээр ирлээ. Серби нь Нэг бүс нэг зам дагуу чухал орон бөгөөд хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр ард түмэнд илүү үр өгөөж хүртээж байна. Хоёр тал хүмүүнлэгийн солилцоо, ард түмний нийтлэг ойлголт, салбаруудын олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон талт үзлийг хамгаалан, дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийг дэмжих ёстой юм гэжээ.Вучич: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргээдХятад улсын амжилттай хөгжил Сербид үр ашигтай туршлага боллоо. Серби улс Нэг бүс нэг зам хамтын ажиллагааг тууштай дэмжиж идэвхтэй оролцоно. Энэ санаачилга Серби болон дэлхийн олон орны ард түмэнд үр ашиг хүртээж байна. Хятадын талын тусламжаар байгуулсан Смедерево гангийн үйлдвэр зэрэг хамтын ажиллагааны

төслүүд Сербийн эдийн засгийн хөгжилд үр дүнтэй дэмжлэг үзүүлсэн. Хятад улсын сайн найзын хувьд Серби, Хятадтай тал талын чухал ашиг сонирхол, анхаарч буй асуудлаар бие биенээ ойлгож, дэмжиж байх болно гэжээ.
Уулзалтын дараа, хоёр улсын төрийн тэргүүн Нэг бүс нэг зам зэрэг хоёр талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ