Дотоодын хүнсний ногоог Европт нийлүүлж байна

2019-04-25 16:36:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дотоодын хүнсний ногоог Европт нийлүүлж байна

Өвөр Монголын Эрээн боомт Хятадын Монголд чиглэсэн эх газрын хамгийн том боомт юм. Хятадын хөдөө аж ахуйн их хэмжээний бүтээгдэхүүн үүгээр дамжин Монголын зах зээлд гардаг. Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт гүнзгийрэхийн хэрээр "Дотоодын жимс ногоог Европт нийлүүлэх" нь олон аж ахуйн нэгжийн зорилт болж байна.

Дотоодын хүнсний ногоог Европт нийлүүлж байна

Эрээн хотын хүнсний бүтээгдэхүүний экспорт импортын Хаоган паркийн албан тушаалтан Жао Лун: Манай компани өдөр бүр 10 машин бөөрөнхий сонгино, ягаан байцай зэрэг хүнсний ногоог Монгол улс руу тээвэрлэдэг. Монгол улсад жил бүр хэдэн арван төрлийн 100 мянган тонн хүнсний ногоо нийлүүлж байна. Эрээний гааль 2018 оны 9-р сараас Монгол улсад экспортлох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд "ногоон гарц" гаргаснаар боомтоор нэвтрэх хугацааг ихээр хэмнэсэн гэжээ.

Дотоодын хүнсний ногоог Европт нийлүүлж байна

Жао Лун: Нэг бүс нэг зам санаачилгыг гаргаснаас хойш, олон орос найзтай болсон. Одоо жимс хүнсний ногоогоо мөн ОХУ-д нийлүүлж байна. Ачааны машин буцаж ирэхдээ Оросын бараа оруулж, компанийн ажил эрхлэлтийг өргөжүүлж байгаа гэжээ.

Дотоодын хүнсний ногоог Европт нийлүүлж байна

Дотоодын хүнсний ногоог Европт нийлүүлж байна


Их уншсан

холбоотой мэдээ