Ши Жиньпин Х.Баттулгатай хэлэлцээ хийв

2019-04-25 17:24:40
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Х.Баттулгатай хэлэлцээ хийв

25-нд АИХ-ын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин Х.Баттулгатай хэлэлцээ хийв

Ши Жиньпин: Хятад, Монгол хоёр орон хаяа нийлсэн найрсаг хөрш, сайн анд нөхөд, сайн түнш юм. Одоо хоёр орны харилцаа түргэн хөгжлийн замдаа орлоо. Хятадын тал дотно, үнэнч, хүртээмжтэй, уужуу байх зарчмаар Монголын эдийн засгийн хөгжил, ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулах хүчин чармайлтыг үргэлжлэн дэмжиж, Монголын талтай хамт улс төрийн зөв чиглэлийн бат барьж, бүх талын хамтын ажиллагааг нэгдсэн журмаар төлөвлөн ахиулж, харилцан хүндэтгэсэн стратегийн түнш, харилцан ашигтай хамтын ажиллагааны түнш, байнга хэлхээ холбоотой найрсаг түнш, харилцан тусалдаг олон талт хамтын ажиллагааны түнш байж, цаг үеийн шаардлагад нийцсэн Хятад, Монголын харилцаа байгуулахын төлөө хичээн ажиллаж, хоёр орны харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин Х.Баттулгатай хэлэлцээ хийв

Тэрээр: Хоёр тал улс төрийн удирдлага, стратегийн ойлгоцлоо эрчимжүүлж, дээд хэмжээний болон олон салбарын хэлхээ холбоогоо хэвээр хадгалан, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол, анхаарал тавьж буй чухал асуудлыг хүндэтгэх ёстой. Нэг бүс нэг зам санаачилга, Хөгжлийн зам стратегийг идэвхтэй уялдуулж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг улам олон бодит үр дүнд хүргэх ёстой. Худалдааны бүтцийг сайжруулж, хамтын ажиллагааны нөөцийг гүнзгий дайчлах ёстой. Хилийн боомтын солилцоогоо ахиулж, хилийн бүсээ хамтдаа хөгжүүлэн, хоёр талын худалдаа, хүмүүсийн харилцааг хялбар нөхцөлөөр хангах ёстой. Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд тохиолдуулж энэ онд хүмүүнлэгийн солилцоо хийнэ. Олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх ойлголцол, зохицуулалтаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамтдаа хамгаалах ёстой гэж цохон тэмдэглэжээ.

Ши Жиньпин Х.Баттулгатай хэлэлцээ хийв

Х.Баттулга: Хятад улстай урт хагцааны сайн хөршийн найрамдал, харилцан ашигтай түншийн харилцаатай байх нь Монгол улсын дипломат харилцааны хэлбэрэлтгүй баримтлах тэргүүлэх чиглэл юм. Монгол улс нэг Хятадын бодлого баримталж, Тайвань, Түвд бол Хятадын нэг хэсэг, Тайвань, Түвдтэй холбоотой асуудал бол Хятадын дотоод хэрэг мөн гэдэг байр суурийг баримталдаг. Монгол, Хятад дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойгоор гараа болгож, Хятадын талтай хамт хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийн хандлага зорилтыг төлөвлөж, Хөгжлийн зам ба Нэг бүс нэг замыг холбож, худалдаа, цахилгаан эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, иргэний агаарын тээвэр зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол, Хятад, Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин Х.Баттулгатай хэлэлцээ хийв


Их уншсан

холбоотой мэдээ