Улс орнуудын хамтын хөгжлийг дэмжиж байна

2019-04-25 19:05:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Улс орнуудын хамтын хөгжлийг дэмжиж байна

4-р сарын 25-27-нд Бээжинд Нэг бүс нэг зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форум болж байна. Саяхан Германы "Нэг бүс нэг зам" нийгэмлэгийн дарга Ханс Хеллдорфа манай радиод өгсөн ярилцлагадаа: Энэ санаачилгад улс орнууд идэвхтэй оролцвол Герман болон зам дагуу орнууд хамтдаа хөгжиж чадна гэжээ. 

Хоёр жилийн бэлтгэл ажлын эцэст, Германы "Нэг бүс нэг зам" нийгэмлэг саяхан Бремен худалдааны танхимыг албан ёсоор байгуулжээ. Тус нийгэмлэгийн дарга Хеллдорфа хэлэхдээ: 2013 онд Хятад улс Нэг бүс нэг зам санаачилгыг анх дэвшүүлэх үед Германчууд энэ санаачилга ирээдүйд хэрхэн хөгжиж, ялангуяа Герман, Европын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд ямар нөлөө үзүүлэхийг төсөөлөөгүй байсан. Сүүлийн жилүүдэд, Германы зарим улс төрч, эдийн засагчид Нэг бүс нэг зам санаачилгад ажиглалт, судалгаа хийсний дараа Хятад улс дэлхийн хэмжээнд хамгийн том хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг эхлүүлсэн, Германы аж ахуйн нэгжүүд тус санаачилгын боломжийг ашиглан, Хятадын талтай хамт гуравдагч зах зээлийг хөгжүүлж боломжтой гэдгийг мэдэрсэн юм гэжээ. Тэрээр:  Нэг бүс нэг зам санаачилга өнөөг хүртэл дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулалтын хамгийн том төслийн санаачилга гэдгийг хүмүүс олж харсан. Энэ нь ядуурлыг бууруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, дэлхийн үнэ цэнийн гинжин хэлхээний хуваарилтад эерэг нөлөө үзүүлнэ гэж бид үзэж байна. Нэг бүс нэг зам санаачилга ирэх хэдэн жилд, 1.5 тэрбум хүнийг эдийн засгийн даяаршлын хандлага, дэлхийн үнэ цэнийн гинжин холбоонд нэгтгэнэ. Герман, Европ, бусад улс орнууд, хэрхэн эрх тэгш хамтран ажиллаж, өөрсдийн эрхэмлэдэг хүмүүнлэгийн үзэл, авилгатай тэмцэх зэрэг үндэс суурийн дагуу, Хятадтай хамтран хөгжих асуудлыг бодолцох болсон гэжээ.

Тус нийгэмлэгийг байгуулсан зорилгын талаар Хеллдорфа хэлэхдээ: Одоо Германы маш олон аж ахуйн нэгж Нэг бүс нэг замын төсөлд оролцох сонирхолтой байна. Тус нийгэмлэг Нэг бүс нэг зам дагуу орнуудын засгийн газар, Европын холбоо, Герман болон аж ахуйн нэгжүүдийн холбоо, эдийн засаг, соёлын өөр өөр системийг холбож, зам дагуу орнуудын аж ахуйн нэгж, засгийн газар хооронд яриа хэлэлцээний индэр болох хүсэлтэй байна гэжээ.

Бид нэг бүс нэг зам төслийн тоо бүртгэлийн сан байгуулж, Нэг бүс нэг зам дагуу орнуудын хэрэгжүүлэх гэж буй төслүүдийн мэдээлэл, бодит заалт, холбоо барих хүмүүсийг цуглуулж, сонирхсон аж ахуйн нэгжүүдэд тусалж эртхэн тендерт оролцуулах зэрэг бодит ажил хийнэ. Нөгөө талаар бид хамтын ажиллагааны түншүүдийн холбогдох хууль эрхзүйн заалтууд, хөрөнгийн эргэлт, оюуны өмчийн эрхийг хамгаалах, техник хамгаалах зэрэг тусгай симпозиум зохионо. Үүний зэрэгцээ Нэг бүс нэг зам дагуу орнуудтай хамт Германд цуврал үйл ажиллагаа зохиож, аж ахуйн нэгжүүдийг шууд холбон, Нэг бүс нэг замын төсөлд үргэлжлэн амжилттай оролцох боломжоор хангана гэжээ.

Тэрээр: Хятад Герман хоёр орон Ази Европын эх газрын эдийн засгийн хамгийн том цогц, аж үйлдвэрийн их гүрний хувьд харилцан эдийн засаг, худалдааны чухал түнш юм. Нэг бүс нэг зам санаачлга бол дэлхийн хөрөнгө оруулалтын өнөөг хүртлэх хамгийн том хөтөлбөр бөгөөд Европ, Герман оролцсон ч эс оролцсон ч Хятад улс тус хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ийм нөхцөлд Герман үүнд идэвхтэй оролцох нь техникийн иновацын шинэ давуу тал, экологи хамгаалах үзэл ойлголтоо зам дагуу орнуудад хүргэж, давуу талаараа харилцан нөхөж, дэлхийн эдийн засгийг ахиулахад идэвхтэй хувь нэмэр оруулж болох юм гэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ