Ши Жиньпин Абдел-Фттах Ал-Сиситэй уулзав

2019-04-25 21:57:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Абдел-Фттах Ал-Сиситэй уулзав

Синьхуа агентлагийн мэдээ, 25-нд Бээжинд АИХ-ын ордонд, Хятад улсын дарга Ши Жиньпин Египетийн ерөнхийлөгч Абдел-Фттах Ал-Сиситэй уулзав.

Ши Жиньпин: Египет бол Африкийн орнуудын холбооны жижүүр дарга орон, эрхэм ерөнхийлөгч та Хятад улсад хүрэлцэн ирж, “Нэг бүс нэг зам” -ын олон улсын хамтын ажиллагааны II дээд чуулганд оролцож буй нь Египет улс Нэг бүс нэг замын байгуулалтад нааштай оролцож байгаагийн чин үнэнч сэтгэлийн илрэл болох бөгөөд Африкийн орнууд хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэн, хамтдаа хөгжихийг эрэлхийлж буйг харууллаа. Хятадын тал Египет улстай харилцаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилдаг. Хоёр талаараа улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлэн, бие биеийн гол ашиг сонирхол, анхаарал хандуулж буй чухал асуудлын талаар харилцан дэмжиж, хамтран ажиллах ёстой гэжээ.

Ши Жиньпин Абдел-Фттах Ал-Сиситэй уулзав

Абдел-Фттах Ал-Сиси БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд цогтой халуун баяр хүргэлээ. Тэрээр: Египет бол Хятад улстай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон Арабын орон. Өнөөдөр, Египет улс Хятадын хөгжлийн туршлагаас суралцан, өөрийн орны хөгжлийн хөтөлбөрийг агуу их Нэг бүс нэг зам санаачилгатай нягт холбож, олон салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөхийг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ