Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалт нээгдэв
26-нд Бээжин хотноо Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалт нээгдэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин илтгэл тавилаа.
Бүс ба зам бол Ши Жиньпин даргын дэвшүүлсэн олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга бөгөөд сүүлийн 6 жилд, Хятад улс Бүс ба замыг хамтран байгуулагч улс орнуудтай хийсэн худалдааны нийт хэмжээ 6 их наяд ам долларт хүрч, нийт 80 тэрбум ам долларын хөрөнгө оруулж, холбогдох хамтын ажиллагааны төслүүд тухайн улс орон, бүс нутагт 300-аад мянган ажлын байр гаргасан юм.
"Бүс ба замыг хамт байгуулж, сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцолъё" уриан дор 3 хоног үргэлжлэх II чуулга уулзалтын үеэр, дэлхийн 37 улс орны төр засгийн тэргүүн, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ОУВС-гийн ерөнхий захирал зэрэг гадаадын 5000 гаруй зочид төлөөлөгч оролцож, Бүс ба замыг чансаатай хөгжүүлж, дэд бүтцээр холбох, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөх хүч бий болгож, бодлогын уялдаа холбоогоор эрчимжүүлэн, улам нягт түншийн харилцаа тогтоох зэрэг асуудлаар зөвшилцөх юм.
Д.Хүчитбаатар