Техникийн салбарын инновацын үр дүнг нийтлэв
Жүншинь агентлагийн мэдээ: 25-нд Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтын Инновацийн зам форум зохиогдож, олон улсын техникийн салбарын инновацын хамтын ажиллагааны үр дүнг нийтлэн, Бүс ба замын Инновацын замын бүтээн байгуулалтаа илүү өндөр түвшинд хөгжүүлэхийг уриаллаа.
ШУТЯ-ны сайд Ван Жыган: Бүс ба замын инновацын төсөл хэрэгжиж эхэлснээс хойш технологийн боловсон хүчний солилцоо, хамтарсан лаборатори байгуулах, шинжлэх ухаан, технологийн паркийн хамтын ажиллагаа, технологийн дамжуулалт зэрэг 4 талд ихээхэн үр ашигтай ажилласан гэжээ.
Инженерийн академийн тэргүүн Ли Шаохун: 2018 оны байдлаар Бэйдөү систем 30 гаруй улс орон, бүс нутгийн зам тээвэр, газар төлөвлөлт, хөдөө аж ахуй зэрэг салбарт өргөнөөр хэрэглэгдэж, мэдээлэл холбооны технологи Бүс ба зам дагуу 12 улс оронд очиж, Хятадын хурдны төмөр зам, газрын тос, байгалийн хийн хайгуулын технологи, цахилгаан үүсгүүрийн технологи, хэт өндөр хүчдэлийн дамжуулалт, хувиргах технологи зэрэг дэвшилтэт технологио 30 гаруй улс оронтой холбосон гэжээ.