​Ши Жиньпин өөрчлөлт нээлтийн чухал бодлогуудаа зарлав

2019-04-26 15:45:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин өөрчлөлт нээлтийн чухал бодлогуудаа зарлав

4-р сарын 26-нд Бүс ба замын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалтын нээлтийн ёслолд Ши Жиньпин: Өнөөдөр Хятад орон түүхэн шинэ гараан дээр ирээд байна. Амжилт бүтээлээр дүүрэн ч цаашдын замд олон даваа, олон эрсдлийг туулна. Цаашид Хятад улс өөрчлөлт нээлтийн олон цуврал арга хэмжээ авч, механизм, бүтцэдээ зохицуулалт хийж, илүү нээлттэй болно гэжээ.

Нэгдүгээрт, Гадаадын хөрөнгө оруулалтыг илүү олон салбарт оруулна

Хятад улс иж бүрэн чөлөөт худалдааны туршиц бүс нээж, чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг түргэтгэн, иж бүрэн хууль дүрэм боловсруулан тогтоож, “Гадаадын хөрөнгө оруулалтын хууль”-ийн хэрэгжилтийг баталгаажуулна.

Хоёрт, Илүү хүч оруулан оюуны өмчийн эрхийг хамгаалах хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Оюуны өмчийн эрхийг хамгаалах олон улсын хамтын ажиллагааг дорвитой эрчимжүүлэхийн тулд, Хятад улс оюун мэдлэгийн үнэ цэнийг хүндэтгэсэн бизнесийн орчин бүрдүүлж, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын хуулийн системийг бүх талаар сайжруулан, хууль хэрэгжилтийг эрчимжүүлэн, гадаадын оюуны өмчийн эрхтэй хүний хууль ёсны эрх ашгийн хамгаалалтыг эрчимжүүлж, технологийг хүчээр шилжүүлэхийг эрс хориглон, бизнесийн нууцыг хамгаалахыг сайжруулж, оюуны өмчийн эрхэнд халдсан үйл ажиллагаанд хуулийн дагуу хатуу цохилт өгнө. Хятад улс зах зээлжсэн, хуульчилсан зарчмын үндсэн дээр олон оронтой технологийн солилцоо, хамтын ажиллагаагаа ахиулна.

Гуравт, Илүү өргөн хүрээнд гадаадын чанартай бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлнэ

Хятад улс цаашид гаалийн татвараа улам бууруулж, тарифын бус саад тотгорыг арилган, Хятадын зах зээлийг илүү нээлттэй болгож, дэлхийн улс орнуудын чанартай бүтээгдэхүүнийг чөлөөтэй нэвтрүүлнэ. Хятад улс худалдааны зөрөөг зориудаар хөөцөлдөхгүй, хөдөө аж ахуй, бэлэн бараа, үйлчилгээний салбарын өрсөлдөх хүчтэй, чанартай бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлж, худалдааны тэнцвэртэй хөгжлийг баталгаажуулна.

Дөрөвт, Илүү үр ашигтай олон улсын Макро эдийн засгийн бодлогын зохицуулалт хийнэ

Хятад улс дэлхийн гол гол эдийн засгийн цогцуудтай макро бодлогын зохицуулалт хийж, дэлхийн эдийн засгийг эрчимтэй, тогтвортой, тэнцвэртэй, уужуу хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллана. Хятад улс бэрхшээлээ хөршдөө шилжүүлж, валютын үнийг унагахгүй, юанийн ханшийн механизмыг боловсронгуй болгон, нөөц баялгийн хуваарилалтад зах зээлийн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, юанийн ханшийг зүй зохистой, тэнцвэртэй түвшинд үндсэнд нь тогтворжуулж, дэлхийн эдийн засгийг тогтвортой байлгана. Хятад улс ДХБ-ын өөрчлөлтийг идэвхтэй дэмжин оролцож, олон улсын худалдаа, эдийн засгийн улам өндөр түвшний дүрэм журмыг хамтран байгуулна.

Тавд, Гадаадад нээлттэй бодлогын хэрэгжилтэд илүү анхаарна

Улс орнуудтай тохиролцсон эдийн засаг, худалдааны олон талт болон хоёр талт гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг Хятад улс ихэд чухалчилж, хуулийн засаглалт засгийн газар, үнэнч шударга засгийн газрын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, хуулийн хариуцлага бүхий олон улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн механизм байгуулж, нээлттэй байдлыг өргөжүүлэх шаардлагын дагуу хууль тогтоомжийг боловсронгуй болгон, засаг захиргааны зөвшөөрөл, зах зээлийн хяналт удирдлага зэрэг талаар бүх шатны захиргааны үйл ажиллагааг журамжуулж, шударга өрсөлдөөнд саад хийж, зах зээлд сөргөөр нөлөөлж буй зохисгүй дүрэм тогтоол, нөхөн олговор зэргийг хүчингүй болгон, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд шударга хандаж, бизнесийн орчныг зах зээлийн журам, хууль дүрмийн дагуу улам хялбар, чөлөөтэй болгоно.

Их уншсан

холбоотой мэдээ