Бүс ба замын аж ахуйн нэгжийн эздийн хурал болов

2019-04-26 17:39:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бүс ба замын аж ахуйн нэгжийн эздийн хурал болов

25-нд Бээжинд Бүс ба замын аж ахуйн нэгжийн эздийн уулзалт болов. Хятад улс Бүс ба замын олон улсын хамтын ажиллагааны чуулганы үеэр анх удаа ийм уулзалт хийлээ. Уулзалтад гадаадын 80 гаруй улс орон, бүс нутгийн 850 төлөөлөгч оролцлоо. Хуралд оролцсон төлөөлөгчид, Бүс ба зам санаачилгад жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг оролцуулж, олон орны үйлдвэр худалдааныханд Бүс ба замыг хуваалцаж ашиглах боломжоор хангах ёстой юм гэжээ.

Бүс ба замын аж ахуйн нэгжийн эздийн уулзалт бүгд хурал, гарын үсэг зурах ёслол, гадаад дотоодын аж ахуйн нэгжийн хэлцэл, хаалтын ёслол гэсэн дөрвөн хэсгээр боллоо. Ийм уулзалтыг анх удаа зохион байгуулж байгаа ч оролцсон аж ахуй нэгж, төлөөлөгчдийн цар хүрээ өргөн, зиндаа өндөр, өргөн төлөөлөх чанартай гэдгээрээ онцлог байлаа. Энэтхэгийн Торгоны зам ХХК-ын ерөнхий захирал Ларри: Хятадад Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд чуулган болж буй үеэр ийм боломж олголоо. Бодит төслүүд хэрэгжихэд тус дөхөм үзүүлэх нь дамжиггүй юм гэжээ.

Бүс ба зам санаачилга засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төсөл төдийгүй аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаанд боломж өгч буй юм. Бүс ба замын олон улсын хамтын ажиллагааны чуулганы үеэр аж ахуйн нэгжийн эздэд ийм боломж олгосонд их баяртай байна. Гэрээ байгуулах хурал бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Хуралд оролцсон олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Гонзалес: Бүс ба зам санаачилгад улам олон жижиг дунд аж ахуйн нэгжийг татан оролцуулах хэрэгтэй. Олон улсын худалдааны төв Бүс зам замын хэрэгжилтийн түншийн хувьд жижиг дунд аж ахуйн нэгжид улам их дэмжлэг үзүүлж, Хятадын ба гадаадын бизнесийн байгууллагыг холбоно гэжээ.

"Ноднин Хятадын олон улсын импортын анхдугаар экспогийн үеэр 20 гаруй орны 100 гаруй жижиг, дунд компанийг урьж оролцуулсан. Эдгээр компани одоо Хятад улстай худалдаа хийж байна. Тэдгээрийн доторх нэг компани хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ Хятадын олон супермаркетад экспортолсон. Балба, Мьянмарын компаниуд аялал жуулчлал, үйлчилгээгээ Хятадад экспортолсон. Үүнтэй адил жишээ олон бий.”

Бүс ба зам санаачилгыг дурдсанаас өнөөг хүртэлх 6 жил гаруйн хугацаанд, тэдний бүтээн байгуулалт баялаг амжилтад хүрчээ. Чартеред корпорацын захирал Ван Хуаси: Чартеред корпорац болон Бүс ба зам дагуу 45 орон хамтран ажиллаж, тэд энэ санаачилгын үр шимийг хүртэж ирлээ. Бүс бас зам санаачилга даяаршил 2.0-ын шинэ гараа болсон гэжээ.

"Дэд бүтцийн түншлэлтэй улс орнууд олон шат давхаргад түншилж болох бөгөөд энэ нь худалдааны өсөлт, хөгжлийг хүчтэй дайчилна. Жишээ нь, 2018 онд Хятад улс болон Бүс ба замын орнууд хоорондын худалдааны өсөлт 2017 оныхоос 16.3 хувиар нэмэгдэж, Хятад улс болон бусад орон хоорондын худалдааны өсөлтөөс хавьгүй илүү гарч, дэлхийн худалдааны дундаж өсөлтөөс 4 дахин түргэн болсон. Мөн маш чухал нэг тал нь, одоо дэлхийн эдийн засагт, хөгжингүй зах зээлийн өсөлт удааширч байна. Бүс ба зам санаачилга шинэ зах зээлийн, ялангуяа Азийн зах зээл, Африкийн зах зээлд туслан боломж нэмэгдүүлнэ. Энэ санаачилга дэлхийн эдийн засгийн чухал хөшүүрэг болох юм.”

Их уншсан

холбоотой мэдээ