Ши Жиньпин Путинтэй уулзлаа

2019-04-26 17:39:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Путинтэй уулзлаа

Синьхуа агентлагийн мэдээ: 26-нд Бээжинд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзлаа.

Ши Жиньпин: БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой, Хятад, Орос дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ой энэ жил тохиож байна. 70 жилд хоёр орны харилцаа түүхэн ээдрээ нугачаан дунд тасралтгүй хөгжиж, харилцан итгэлцлээр хамгийн өндөр, уялдаа хамгаас нягт, стратегийн ач холбогдол хамгийн өндөр их гүрний харилцаа болон хөгжлөө. Шинэ эринд би эрхэм тантай хамт хоёр ард түмний үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэн, хоёр орны харилцааг эрин үетэй уялдуулан хөгжүүлж, хоёр орны харилцаанд шинэ уур амьсгал нэмж, хоёр орны харилцааны хөгжлийг эрчтэй хөгжүүлэн, дэлхийн сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээхийг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин Путинтэй уулзлаа

Тэрээр: Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, үргэлж хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед Хятад, Орос хоёр тал улс орныхоо хөгжил, үндэстнийхээ дэвшлийн явцад адилхан үүрэг хариуцлага, сорилт шалгалт хүлээж байна. Бид бие биенээ хөгжлийн чухал боломж хэмээн үзэж, харилцан дэмжиж, хамдаа хөгжин, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамт байгуулах ёстой. Орос бол Бүс ба замыг байгуулах хамтын ажиллагааны чухал түнш юм. Бүс ба замыг Ази, Европын эдийн засгийн холбоотой уялдуулах нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна. Хоёр тал худалдаа, эрчим хүч, технологи, сансрын орон зай, дэд бүтцээр холбогдож, орон нутаг, нийгэм соёлын салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Хятадын тал хулсны баавгайн хамтарсан судалгаанд зориулан ОХУ-д хос панда өгнө гэжээ.

Ши Жиньпин: Хятад, Орос хоёр орон олон улсын үйл хэрэг дэх уялдаа холбоогоо нэмэгдүүлэн НҮБ болон Аюулгүйн зөвлөлийн эрх үүрэг, Олон улсын хууль болон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын харилцааны зарчмыг хамгаалж, олон талт үзлийг дэмжих ёстой гэж цохон тэмдэглэжээ.

Путин: Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтад оролцож байгаадаа баяртай байна. Ши Жиньпин даргын санаачилсан Бүс ба зам санаачилга олон улсын хамтын ажиллагааны чухал индэр болж, үлгэр жишээ үйлдэл үзүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн магтаал сайшаалыг хүлээж байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа түүхэн хамгийн өндөр түвшинд хүрч, улс хоорондын харилцааны үлгэр жишээ болж байна. Хоёр орны дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн хүрээнд Оросын тал Хятадын талтай дээд зиндааны харилцаагаа эрчимжүүлж, хоёр талын олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг ахиулан, эрчим хүч, дэд бүтцээр холбогдох зэрэг том төслүүдээ амжилттай хэрэгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Хоёр орны төрийн тэргүүн мөн Солонгосын хойгийн асуудал зэрэг олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ