Өөрчлөлт нээлтийн чухал арга хэмжээ хэрэгжүүлэхээ мэдэгдэв
26-нд Бээжин хотноо Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалт нээгдлээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд үг хэлж, Бүс ба замыг хамтдаа байгуулах нь дэлхийн олон орны хөгжилд шинэ боломж нээж, Хятад улсын нээлттэй хөгжилд шинэ орон зай гаргалаа. Талууд хамт зөвшилцөн хамтран байгуулж үр өгөөжийг нь хамтдаа хүртэх зарчмын дагуу нээлттэй, ногоон, шударга үзэл баримтлалаар өндөр стандарттай, ард олонд хүртээмжтэй, тогтвортой хөгжих зорилтыг биелүүлж, Бүс ба замыг чансаатай хөгжүүлэх чиглэлээр улам урагшилна. Хятад улс өөрчлөлт нээлтийн чухал арга барил хэрэгжүүлж, гадаадад нээлттэй байх түвшнээ ахиулна гэжээ.
Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтад гадаадын 40 гаруй орны удирдагч, 150 гаруй улс орны төлөөлөгч Бээжинд хуран цугларч байгаа нь Бүс ба зам санаачилга олон улсад улам нэр нөлөөтэй болсныг харуулж байна.
Ши Жиньпин: Бүс ба замыг хамтдаа байгуулах нь олон орны хөгжлийг шинэ боломжоор хангаж, Хятад улсын нээлттэй хөгжилд шинэ орон зай гаргасан гэжээ.
Анхдугаар дээд чуулганы төрөл бүрийн амжилтыг хэрэгжүүлж, 150 гаруй улс орон, олон улсын байгууллага Хятад улстай Бүс ба замыг хамтран байгуулах хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Бүс ба замыг хамтран байгуулах санаачилгыг НҮБ, АСЕАН, Африкийн холбоо, Европын холбоо, Евро-Азийн эдийн засгийн холбоо зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хөгжил хамтын ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулж, олон орны хөгжлийн стратегитай уялдуулсан. Евро-Азийн эх газраас Африк, Америк, Австрали тивд хүрч, Бүс ба замыг хамт байгуулах нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ орон зай гаргаж, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад шинэ индэр бий болголоо. Мөн дэлхийн эдийн засгийн засаглалд шинэ практик болж, олон орны ард түмэнд хүртээмжтэй болгох талаар шинэ хувь нэмэр оруулан, хамтын боломж, хөгжил дэвшлийн зам нээсэн гэжээ.
Бүс ба зам нь дэлхийн хэмжээнд өргөн дэмжлэг авсан олон нийтийн бүтээгдэхүүн, хамгийн их цар хүрээтэй хамтын ажиллагааны индэр боллоо. Ши Жиньпин хэлэхдээ:
"Бид хамтдаа зөвшилцөн хамт байгуулж, хуваалцах зарчмыг баримтлан, олон талт үзлийг санаачилна. Бид нээлттэй, ногоон, шударга үзэл баримтлалаар, хаалттай, ялгаварлан гадуурхах үзлийг тэвчиж, ногоон дэд бүтэц, ногоон хөрөнгө оруулалт, ногоон банк санхүүг ахиулж, бүх хамтын ажиллагааг нээлттэй өрнүүлж, авилгалд өчүүхэн ч найр тавилгүй цохилт өгнө. Бид өндөр стандарт, ардын амьжиргаанд ашигтай байх, тогтвортой зорилтыг биелүүлж, Бүс ба замыг хамтдаа байгуулсан үр дүнгээр дамжин бүх ард түмэнд улам их үр ашиг хүртээх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин: Бүс ба замыг хамтдаа байгуулах нь дэд бүтцээр харилцан саадгүй холбогдох явдал юм. Дэлхий дахин харилцан саадгүй холбогдох түншийн харилцаа тогтоож, хамтран хөгжих ёстой. Талуудтай үргэлжлэн хичээн зүтгэж, Евро-Азийн эх газрын шинэ гүүр зэрэг эдийн засгийн хонгил байгуулж, Хятад, Европын галт тэрэг, тэнгис ба эх газрын шинэ зам зэрэг том төсөл, мэдээллийн хурдны замаар гол бүтцээ болгож, төмөр зам, боомт, албаны сайт зэрэгт тулгуурлсан харилцан саадгүй холбогдох сүлжээг бүрдүүлнэ. Талууд худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөтэй хялбар байдлыг ахиулж, эдийн засгийн даяаршил улам нээлттэй, уужуу, түгээмэл ашигтай, тэнцвэртэй, хамтдаа амжилтад хүрэх чиглэлээр хөгжих ёстой. Хятадын тал улам олон оронтой өндөр стандарт хангасан чөлөөтэй худалдааны гэрээ байгуулна гэжээ.
30 минут үргэлжилсэн энэ илтгэлд, Хятад улсын удирдагч ихэнхдээ чин үнэнийг илэрхийлж, бодит арга бодлогыг дурдлаа. Ши Жиньпин Хятад улсын өөрчлөлт, нээлттэй хөгжлийн таван том бодлогыг дурдаж, Бүс ба замын дараачийн шатны олон улсын хамтын ажиллагаанд шинэ хөдөлгөх хүч нэмсэн юм.
"Нэгд, улам олон салбарт гадаадын хөрөнгө оруулалтын зах зээлийн зөвшөөрлийг өргөжүүлнэ. Хоёрт, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын олон улсын хамтын ажиллагааг сайжруулна. Гуравт, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний импортыг ихээр нэмэгдүүлнэ. Дөрөвт, олон улсын макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг улам үр ашигтай хэрэгжүүлнэ. Тавд, гадаадад нээлттэй хөгжих бодлогын хэрэгжилтийг чухалчилна."
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш зэрэг олон удирдагчид үг хэлэхэдээ, Ши Жиньпиний зарлан мэдэгдсэн өөрчлөлт, нээлттэй хөгжлийн арга бодлогыг өндрөөр үнэлж, дэлхий нийтээрээ ивээх үзлийн сорилттой тулгарч буй үед, Хятад улс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, нээлттэй хөгжлийг өргөжүүлэх бодлого баримтлах нь улс орнуудын хөгжилд улам их боломж нээнэ гэжээ. Талууд Бүс ба замыг бүтээн байгуулахад идэвхтэй оролцож, хөгжлийн стратегийн холболтоо нэмэгдүүлэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засаг болгон бүтээн байгуулахын тулд хамтдаа хичээж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц болгон бүтээн байгуулахад бэлэн байна гэжээ.