​Ли Кэчян Унгарын ерөнхий сайдтай уулзав

2019-04-26 17:57:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ли Кэчян Унгарын ерөнхий сайдтай уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: 24-нд, Дяо-Юйтай төрийн зочид буудалд, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Унгарын ерөнхий сайд Виктор Орбаныг хүлээн авч уулзлаа.

Ли Кэчян: Одоо Хятад, Унгарын харилцаа эрүүл тогтвортой хөгжиж байна. Хятад, Унгар хоёр орны уламжлалт эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнтэй, шинээр хөгжиж буй төдийгүй эдийн засгийн шинэ салбарууд ч хөгжлийн их боломжтой байна. Хоёр орны жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн шинийг бүтээх эрч хүч эрчимтэй хөгжиж, харилцан нөхөх боломж сайн байна. Бүс ба зам санаачилгыг Унгарын Хөгжлийн стратегитай холбож, хамт зөвшилцөн, хамтдаа байгуулж, нийтээрээ хуваалцах зарчмыг мөрдөж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх ёстой. Хятад, Унгарын хамтын ажиллагааны цогц Унгар-Серби чиглэлийн төмөр замын Унгарын хэсгийн төмөр замыг байгуулах төслийн эрхийг авсандаа баяртай байна. Энэ бол тус төслийн чухал алхам юм. Бид Унгарын талтай хамт төслийн хөрөнгийг босгох, барилгыг байгуулахдаа олон улсын стандартад нийцсэн, ил тод зарчмыг мөрдөнө. Хятад ба Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа (16+1 хамтын ажиллагаа) бол ажил хэрэгч хамтын ажиллагааны индэр учраас Европын холбооны эв санааны нэгдэл, Европ тивийн интегралчлалын үйл явцыг ахиулахад тустай юм. Бид Унгарын талтай хамтын ажиллагаагаа үр дүнд хүргэж, Хятад ба Төв, Зүүн Европын орнууд, Хятад, Европын харилцааг ахиулахад бэлэн байна гэжээ.

Ли Кэчян Унгарын ерөнхий сайдтай уулзав

Виктор Орбан: Хятад улс урт хугацааны турш Унгарын орчин үеийн хөгжилд эерэг үүрэг гүйцэтгэж ирснийг бид дээд хэмжээгээр үнэлдэг. Хятадын аж ахуйн нэгжүүд Унгарт үргэлжлэн хөрөнгө оруулж бизнес эрхлэхийг дэмжинэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ