Хань Жэн Праюут Чан-Оча-тай уулзав

2019-04-26 19:57:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хань Жэн Праюут Чан-Оча-тай уулзав

Синьхуа агентлагийн мэдээ, 26-нд Бээжинд Дяоюйтай Төрийн зочид буудалд, Хятадын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хань Жэн Тайландын ерөнхий сайд Праюут Чан-Оча-тай уулзав.

Хань Жэн: Ши Жиньпин дарга Бүс ба замын олон улсын хамтын ажиллагааны II дээд уулзалтын нээлтийн арга хэмжээний гол сэдэвт холбогдуулан хийсэн илтгэлдээ, Бүс ба замыг хамтдаа чансаатай байгуулахыг ахиулах тухай Хятадын талын үзэл баримтлалыг тодорхойлон өгүүлж, Хятадын өөрчлөлт нээлтийн чухал арга бодлогуудыг зарласан юм. Эрхэм ерөнхий сайд таны дээд уулзалтад учиртай сайхан илтгэл тавьсныг Хятадын тал үнэлэн сайшааж байна. Хятад Тайландын хамтын ажиллагааны боломж уужуу өргөн байгаа, Хятадын тал Тайландтай хамтдаа дээд давхаргын харилцаа холбоогоо эрчимжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр талт харилцааг шинэ ахицтай болгоход бэлэн байна гэжээ.

Праюут Чан-Оча дээд уулзалт амжилттай эхэлж буйд баяр хүргээд, Ши Жиньпин даргын гаргасан Бүс ба замын санаачилга бүс нутаг, дэлхийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Тайландын тал Бүс ба замын байгуулалтыг дэмжиж, Хятадын талтай хамтдаа бүс нутгийн дэд бүтцийн түншлэлийн хамтын ажиллагааг ахиулахыг хүсэж байна. АСЕАН-ны жижүүр дарга орны хувиар Тайланд улс Хятадын талтай хамтдаа АСЕАН- Хятадын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ