Ши Жиньпин Грекийн ерөнхий сайдтай уулзав

2019-04-26 21:04:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Грекийн ерөнхий сайдтай уулзав

Синьхуа агентлагийн мэдээ, 26-нд Бээжинд Дяоюйтай Төрийн зочид буудалд, Хятад улсын дарга Ши Жиньпин Грекийн ерөнхий сайд Алекис Чипрастай уулзав.

Ши Жиньпин: Хятад Грек бол эртний соёл иргэншилт орон бөгөөд өнөө бүгд үндэсний сэргэн мандалтын төлөө хичээн ажиллаж байна. Бүс ба замыг хамтдаа бүтээн байгуулах санаачилга бол Эртний торгоны замын үзэл санааг бадруулан, олон улсын хамтын ажиллагааг ахиулж, хамтран ажиллаж, харилцан ашиг хүртэхийг эрэлхийлж байна. Харин бусдыг хохироож өөрөө хожих гэсэн биш. Бид дэлхийд хандан үүнийг хэлж, улам их ойлголцол, дэмжлэг оллоо. Грек бол Европын орнуудын Хятадтай харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, Бүс ба замыг хамтдаа байгуулахын үлгэр жишээ юм. Бид Гректэй дээд давхаргын хэлхээ холбоогоо үргэлжлүүлэн, харилцан хүндэтгэн, итгэлцэж, хоёр орны түүх соёлын өв уламжлалыг сайтар дайчилж, боловсон зөвшилцөж, олон улсын үйл хэрэг дэх харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Хятадын тал Бүс ба замыг хамтдаа байгуулахыг Грекийн олон улсын ложисткийн төв байгуулах стратегитай холбож, хамтын ажиллагаандаа шинэ шинэ амжилт гаргахыг хүсэж байна. Хятад- Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны механизмд Грекийн оролцохыг хүсэж байна гэжээ.

Алекис Чипрас: Грек Хятад бүгд эртний соёл уламжлалтай бөгөөд хоёр орны харилцаа урт удаан түүхтэй. Бүс ба замыг хамтдаа байгуулах бол агуу их санаачилга юм. Үүнд Хятадын эртний гүн ухааны суу билгийг багтаасан бөгөөд дэлхийн ирээдүйн хөгжлийн талаар ч бодолцсон байна. Энэ бол Дорно Өрнийг холбосон гүүр, олон орны хөгжлийн боломж юм. Грек улс Хятадтай адилхан эртний соёл иргэншилт орны хувиар Бүс ба замыг түүхийн өнцгөөс харан сайн ойлгодог тул бүр эхнээс нь дэмжиж, оролцсон юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ