Ши Жиньпин Таиландын ерөнхий сайд Праяут Чан о Ча тай уулзлаа

2019-04-27 11:02:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 26-нд ардын их хурлын ордонд Таиландын ерөнхий сайд Праяут Чан о Ча тай уулзлаа.

Ши Жиньпин Таиландын ван Важиралонгкорнд дэвшүүлсэн дотнын мэндчилгээг уламжилж өгөхийг хүслээ. Тэр хэлэхдээ, Хятад Таиланд бол ойр хөрш, чус махны холбоотой. Бүс ба зам хоёр орны харилцааг улам нягтруулж, улам ойр дотно болгож байна. Бид уламжлал найрамдлаа хөгжүүлж, дээд хэмжээний хэлхээ холбоогоо эрчимжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийн хөтлөн дагуулах ёстой. Хятад улс Таиландын дотоодынхоо тогтвортой байдлыг хамгаалж, улс орныхоо хөгжлийг ахиулахыг дэмжиж, Таиландын талтай хамт хөгжлийнхөө стратегийн уялдуулж, бүс ба замын хамтын ажиллагааг чансаатай хөгжүүлж, Хятад Таиландын төмөр замыг сайн бүтээн байгуулж, Зүүн нутгийн эдийн засгийн хонгилыг хөгжүүлж, иновацтай хамтын ажиллагааг хөдлөн жолоодож, иргэдийн амьжиргаатай холбоотой төслүүдийг хоёр орны хөгжилд хүчирхэг хөдөлгөх хүч сэлбэхэд бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ