Ши Жиньпин Гутерриштэй уулзав

2019-04-27 11:04:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

26-нд АИХ-ын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзлаа.

Ши Жиньпин: Дэлхий ертөнцөд зуун жил тохиогоогүй их өөрчлөлт гарч байна. Бид эмх замбараагүй байдал дунд мөн чанарыг нь гярхай ажиглаж, асуудлыг түүхийн өнцгөөс харах ёстой. Эдийн засгийн даяаршил бол эргэлт буцалтгүй их урсгал учраас хамтран ажиллаж байж л хамтдаа ашиг хүртэнэ. Хятад улс олон талт үзлийг хэлбэрэлтгүй дэмжиж, НҮБ-аар гол болгосон олон улсын системийг эрс хамгаалан, олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын дэг журмыг эрс хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулна. Байдал ээдрээтэй болох тусам НҮБ-ын нэр хүнд, Үүрэгийг тод болгоно. Хятад улс НҮБ-ыг улам дэмжиж ажиллана гэжээ.

Тэрээр: Хятад улс олон улсын талбарт шударга байсаар ирсэн. Хятадын ард түмэн өөрөө сайхан амьдрах төдийгүй, өрөөл бусдад хүртээлтэй байхыг эрмэлздэг. Бүс ба зам санаачилгыг гаргасан нь хамтран ажиллаж хамтдаа хөгжих, харилцан ашигтай байх үзэл санааны илрэл юм. Энэ нь мөн НҮБ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдаж байна. Хөхрөх уулсын дунд Хөх мөрөн зүүн зүг урсана гэж үг бий. Хятадын хөгжил бол зайлшгүй хэрэг, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх нь олон орны нийтлэг ойлголт юм. НҮБ бол Бүс ба замын чухал түнш. Хятад улс НҮБ-тай хамт зөвшилцөн, хамтран байгуулж үр өгөөжийг нь хамтаар эдлэх зарчмаар Бүс ба замыг бүх талаар ахиулна гэж цохон тэмдэглэжээ.

Гутерриш: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэе. Өнөөдөр Ши Жиньпин дарга та Бүс ба замын олон улсын хамтын ажиллагааны чуулганд маш чухал үг хэллээ. Бүс ба замын санаачилга, дэлхийн хөгжлийн хөтөлбөрийг нягт уялдааг гүнзгий өгүүллээ. Таны дэвшүүлсэн Хятадын цаашдын өөрчлөлт, нээлттэй байлгах чухал арга хэмжээг би өндрөөр үнэлж байна. Өнөөгийн дэлхийн ертөнц тогтворгүй хүчин зүйлээр дүүрэн байна. Дэлхийн засаглал, олон талт үзэлд сорилт тулгарлаа. Хятад улс олон талт үзэл, шударга ёс, НҮБ-ын дүрмийн зорилт, зарчмыг хэлбэрэлтгүй хамгаалж, тогтворжуулах чухал үүрэг гүйцэтгэж, дэлхий дахиныг тогтвортой байлган, хүн төрөлхтөнд итгэл найдвар өгсөн юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ